ХБНГУ-ын Эрүүл мэнд яамтай хамтарч ажиллана
Монгол Улс, ХБНГУ-ын Эрүүл мэнд яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд ХБНГУ-ын ЭМЯ-ны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Улрике Флах тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд ээлжит Зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр 10.00 цагт ЭМЯ дээр зохион байгуулахаар болжээ. Уулзалтын хүрээнд хоёр улсын ЭМЯ хооронд “Эрүүл мэнд, анагаах ухааны салбарт хамтран ажиллах тухай Тунхаг бичиг”-т гарын үсэг зурах юм байна. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ