С.Жавхлан мэдээлэл хийнэ

img

  Өнөөдөр болох зарим хэвлэлийн хурлын танилцуулж байна "Монгол ньюс" мэдээллийн төвд 11.00 цагаас “Татар” хамтлагийн “Нөлөөллөөс дээгүүрт” аяны талаарх мэдээллийг сонирхоорой. 11.30 цагаас АН-ын гишүүд дэмжигчдийн холбооноос мэдэгдэл хийнэ. 12.00 цагаас Монголын рок поп болон залуу уран бүтээлчид дэлхийн тавцанд гарах тухай мэдээллийг сонирхоорой. 12.30 цагаас Монголын хүнсчдийн холбооноос “Сүү, сүүн бүтээгдэхүүн ба хүнсний аюулгүй байдал” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа. 13.00 цагаас Байгаль орчны төлөөх төрийн бус байгууллагуудаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн байгаль орчны талаарх эсрэг тэсрэг байр суурийг танилцуулна. Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас Төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас нь удаа дараа халсан Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарын хууль бус шийдвэрийн талаар хохирогчид мэдээлнэ. Хэвлэлийн хүрээлэнд 12.00 цагаас МУГЖ, дуучин С.Жавхлан болон Халимаг, Тува, Буриад, Өвөр Монгол, Төв Монголын дуучид "Хамаг Монгол" төслийн талаар мэдээлэл хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ