Үнээ нэмсэн барилгын компаниудыг мэдээлэхийг уриалав
Засгийн газраас барилгын салбарыг дэмжих улмаар орон сууцны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд иргэдэд 8 хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн. Гэтэл зээл өгч эхэлсэнтэй холбогдуулан орон сууцны үнийг зохиомлоор хөөрөгдөж буй талаарх гомдол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт маш ихээр ирэх болсон байна.
Иймд орон сууцны үнээ үндэслэлгүйгээр нэмж буй барилгын компаниудын талаарх мэдээллийг тус газарт мэдээлэхийг санууллаа.
Мөн барилгын компаниуд үндэслэлгүйгээр үнээ нэмсэн нь хяналт шалгалтын дагуу тогтоогдвол цаашид Засгийн газраас хэрэгжүүлэх аливаа хөнгөлөлттэй зээл, тусламж дэмжлэгт хамруулахгүй байх, барилгын тусгай зөвшөөрлийг сунгахгүй байх арга хэмжээ авахаар болсон байна.
Тиймээс Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг дэмжин эх оронч сэтгэлээр хандахыг барилгын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд хандан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас уриаллаа.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ