
Монголын хараагүйчүүдийн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төв, СЕХ хамтран СЕХ-ны хурлын танхимд 11.00 цагт мэдээлэл хийнэ. Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэрхэн санал өгөх, тэдэнд санал өгөх боломжоор хэрхэн хангах талаар хамтран ажиллах болсон талаараа мэдээлэл хийх аж. .
СЕХ-оос санал өгөх боломжгүй иргэдийн саналыг битүүмжилсэн хайрцгаар урьдчилан авдаг бөгөөд санал өгөх боломжгүй иргэд урьдчилан тухайн хэсгийн хороондоо мэдэгдсэн байх ёстой аж. Харин энэ жилээс хараагүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд саналаа хэрхэн өгөх талаар СЕХ-той хамтран ажиллахаар болсон байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ