Сирийн асуудлаар нэгдсэн зөвшилд хүрлээ
Умард Ирландад болж байгаа “Их найм”-ын уулзалт төгсгөлийн шатандаа орлоо. Удирдагчид Сирийн асуудлаар нэгдсэн зөвшилцөлд хүрч чадсан байна. Британийн ерөнхий сайд Дэвид Камерон хүчирхэг мэдэгдэл болсон гэдгийг хүлээн зөвшөөрч “Би хоёр өдрийн өмнө хүлээж байгаагүй тийм хүчтэй шийдвэр гаргалаа” хэмээн мэдэгджээ.
Хэдийгээр ОХУ-гүйгээр ямар нэг шийдвэр гаргах бүрэн эрхтэй ч энэ удаа В.Путин ч мөн гарын үсэг зурсан нь ажиглагчдын анхаарлыг татаж байна. Сирийн талаархи мэдэгдэлд дипломат аргаар хоёр талд шахалт үзүүлэх, 1,5 тэрбум ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зэрэг долоон шатлалтай арга хэмжээ авахаар болжээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ