ЭЕШ дүн долдугаар сарын 1-нд гарна

img

Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 14-16 хооронд явагдсан. Энэ жил ЭЕШ-д оролцохоор 43800 хүүхэд бүртгүүлж, улсын хэмжээнд 52 шалгалтын байранд хуваарилан, шалгалт авсан юм. Харин одоо шалгуулагчид авсан  дүн оноогоо сонсох л үлдээд байна. Энэ өдрүүдэд аймгууд битүүмжилсэн шалгалтын хариуг Боловсролын үнэлгээний төв дээр ирүүлж буй аж.  Шалгалтын дүн оноо долдугаар сарын 1-нд гарна. Тухайн үед шалгуулагчдын оноог БҮТ-ийн вэб сайтаар дамжуулан мэдээлэх юм байна. Интернэт ашиглах боломжгүй орчинд байгаа шалгуулагчдын хувьд БҮТ-ийн тусгай дугаар болох 133233 дугаар руу дүн гэж бичээд, зай авч регистрийн дугаарынхаа найман оронтой тоог оруулж, авсан оноогоо мэдэж болох нь.  Ингэхдээ бүртгүүлсэн үед тэмдэглүүлсэн утасны дугаараас л мессэж илгээх шаардлагатай гэнэ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ