Солонгост амьдарч буй монголчууд ирэх сарын 7-ноос наадаж эхэлнэ
Тулгар төрийн 2222, Их Монгол Улсын 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмыг гадаадад байгаа монголчууд тэмдэглэхээр зэхжээ. Тэгвэл хилийн чанадад байгаа монголчууд маань эх орондоо биш ч оршин суугаа газар бүртээ цугларч тодорхой хэмжээний арга хэмжээ зохиож нааддаг.
Солонгосын Үйжонбү хотод оршин суугч монголчууд баяр наадмаа тэмдэглэх бол ирэх долдугаар сарын 07-нд Сөүлийн наадам болох бөгөөд Гваннару, Жамшилын наадам хамт болох юм. Харин Бусан, Инчеоны наадам ирэх долдугаар сарын 23-нд болох төлөвлөгөөтэй байгаа аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ