
Америкийн тагнуулч асан Эдвард Сноуден Исландаас улстөрийн орогнол хүсжээ. Тэрбээр WikiLeaks сайтын сэтгүүлч Храфнссонд хандан захидал бичсэн аж. Храфнссон Исландын хоёр ч яаманд хандсан боловч Сноудентэй холбогдох талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Исланд интернэтийн эрх чөлөөг дэмждэг орон хэдий ч шууд хандах нь ердөө л 320 мянган хүн амтай тус улсад Вашингтоноос дарамт үзүүлэх магадлалтай тул ийнхүү сэтгүүлчээр дамжуулан эрх баригчдынх нь бодлогыг мэдэх гэсэн бололтой.
Харин өнгөрөгч мягмар гаригт Эквадорын Гадаад хэргийн сайд Сноудены улстөрийн орогнолын асуудлыг хэлэлцэхэд бэлэн байна гэж мэдэгдсэн юм.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ