Шинэ нисэх онгоцны буудлын Монголын талын гүйцэтгэгч шалгарчээ

img

Хөшигийн хөндийд баригдах Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлын тендерт Японы “Мицубиши Чиёода” компанийн нэгдэл ялж, Солонгосын “Самсунг” корпорацитай хамтарч барилгын ажлыг гүйцэтгэхээр болсон. Тэгвэл монголын талын гүйцэтгэгчээр "Үндэсний бүтээн байгуулалтын корпораци" шалгарчээ. Уг корпораци нь манай улсын барилгын салбарын тэргүүлэх компаниуд болох "Дельта констракшн", "БҮТИ", "ЕСС", "Улаанбаатар барилга", "Эрэлт импекс" гэсэн таван компанийн нэгдэл юм байна.

Энэхүү төсөлд "Үндэсний бүтээн байгуулалтын корпораци" нь нисэх онгоцны буудлын барилгын цутгамал төмөр бетон бүтээцийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэх юм байна. Харин энэ жил Зорчигчдын терминалын суурь, зоорийн давхар, нэгдүгээр давхрын төмөр бетон бүтээцийн ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсан бөгөөд уг ажлыг 2013 оны наймдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 30 хүртэлх хугацаанд гүйцэтгэх аж.

Дашрамд дуулгахад,  Шинэ нисэх буудал 2016 оны аравдугаар сард ашиглалтад орох бөгөөд  жилд гурван сая хүнд үйлчлэх хүчин чадалтай, зургаан хүзүүвчтэй байх юм. Одоогоор нисэх онгоцны буудлын газар шорооны ажил явагдаж байгаа аж.

Б.Одон 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1111:
ongotsnii buudliiig ih hurdan barilaa gehed l 3 jil ern 2016onii 10sardaa ashiglaltand ugch chadval ih ym bolno
2013-06-19
zasvarchin:
2016 ony 10 sard ashiglaltand orno.
2013-06-19
shuumj:
yahaaraa 2013 onii 8-1-s 10 sariin 30 hurtel suuriin ajil gecheed 2013 onii 10 sard ashiglaltand ordiin be?
2013-06-19
shuumj:
bicsen yumand chn er utga alga
2013-06-19
кккк:
2014 юм биш үү мэдээлэл ээ шалгаж байгаад нийтлэх хэрэгтэй ш дээ
2013-06-19
зочин:
Тэр том онгоцны буудлыг үхэр монголчууд 2013 онд амжиж ашиглалтанд орууллаа юу?
2013-06-19
Мэдлэг:
Нисэх буудал 2013 онд ашиглалтанд орохгүй тийм боломжгүй хүмүүст мэдээлэл өгч байгаа бол үнэн зөв бичиж бай
2013-06-19
iiii:
lhiohioh
2013-06-19
Hunnu:
Mongol bichig usgee tulhuu heregleerei..uuniig abhaarna uu!!!
2013-06-19