Ч.Гансүхийн хэрэг Нийслэлийн шүүхэд шилжжээ
Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүхэд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тус хэрэг өчигдөр хэрэг шүүхэд шилжжээ.
Тодруулбал, Ч.Гансүхийг хууль бусаар хөрөнгөжсөн, мөнгө угаасан, бусдаас хээл хахууль авахыг завдсан, эрх мэдлээ урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн дөрвөн ч зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, аль шүүхээр шийдвэрлүүлэхээ тогтоолгохоор Нийслэлийн шүүхэд шилжүүлэх болсон байна.
Ч.Гансүхэд холбогдох хэрэгт түүний хүү Г.Ганзул, Татварын ерөнхий газрын Улсын төсөв, орлого, хяналтын газрын Судалгаа, үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбат, түүний эхнэр, ҮТЕГ-ын байцаагч О.Бямбасүрэн нарыг шалгасан бөгөөд бусад хүмүүст холбогдох хэргийг тусгаарлан, зөвхөн Ч.Гансүхийг шүүхэд шилжүүлж байгаа аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ