
ССАЖЯ одоогоос хэдэн сарын өмнө “Лениний музейн сан хөмрөг, үзмэр алга болсон байж болзошгүй. Тухайн үед хадгалж байсан үзмэрүүдийг МАН төрийн ямар нэгэн байгууллагад хүлээлгэн өгөөгүй. Мөн үзмэрүүдийн ерөнхий бүртгэлийн дэвтэр хаана байгаа нь мэдэгдэхгүй, үзмэр, соёлын дурсгалт зүйлсэд хайхрамжгүй хандан үрэгдүүлсэн байж болзошгүй” гэж олон нийтэд мэдээлж, ЦЕГ-т эл хэргийг шалгах хүсэлт хүргүүлж байсан.
Уг хүсэлтийнх нь дагуу цагдаагийн байгууллагаас музейн үзмэр алга болсон эсэх, музейн ерөнхий бүртгэлийн дэвтэр хаана байгааг тогтоохоор шалгасан байна. Шалгалтаар алга болсон хэмээн дурдсан хэд хэдэн үзмэр болон музейн ерөнхий бүртгэлийн дэвтрийг МАН-ын архивт хадгалж буйг тогтоожээ. Тиймээс хууль хяналтын байгууллагаас Лениний музейн үзмэр дутаагүй гэж дүгнэн гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэж буй гэнэ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ