Жуулчид реалити шоунд оролцоно
“Их нүүдэл Монгол” нэгдэл, ССАЖЯ, Аялал жуулчлалын үндэсний төв хамтран “Монгол домгийн гайхамшигт аялал 2013” адал явдалт реалити шоу зохион байгуулахаар болжээ.
Тодруулбал, Уг адал явдалт реалити шоу энэ сарын 28-наас үйл ажиллагаа албан ёсоор эхлэх бөгөөд шоунд оролцогч 21 жуулчныг долоон багт хуваан аялах ажээ. Тэд 15 хоногийн турш баруун аймгуудын түүх дурсгалт бүхий газраар аялах аж. Жуулчид аяллын турш монголын уламжлалт тоглоомоор оюун ухаанаа сорих юм байна. Мөн тэмцээн бүрийн манлайлагч багт “Алтан гэрэгэ” өгөх бөгөөд шоуны төгсгөлд хамгийн олныг цуглуулсан нь ялагч болно.
Дашрамд дуулгахад, дэлхийд эх орноо сурталчлах зорилготой уг шоуг анх 2011 онд зохиож байжээ. Тус шоунд Америк, Дани, Голланд, Австрали, Чех, Колумб тэргүүтэй 10 орны жуулчид Монгол орноор 10 хоног аялж байсан юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ