Аэрофлот шилдгээр шалгарав
Британийн “Skytrax” консалтинг компани Оросын Аэрофлотыг Дорнод Европын шилдгээр шалгаруулжээ. "World Airline Awards" Шагналыг гардуулах ёслолын ажиллагаа Ле-Буржед өнөөдөр болж байгаа аж. Жил бүр энэ шагналын төлөө 200 гаруй авиа компани өрсөлддөг юм.
Шагналыг 160 орны 18 сая үйлчлүүлэгчийн санал асуулгаар 40 гаруй үзүүлэлтээр тодруулдаг аж.
Аэрофлот компани 90 жилийнхээ ойгоор хоёр дахь удаагаа дээрх нэр хүндтэй шагналын эзэн болжээ. Европын топ тавд орсон Оросын компанийн хоол чанартай, хувцаслалт дэгжин гэж ихэнх үйлчлүүлэгчид дүгнэжээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ