Pеппэр Gee инээдмийн кинонд тоглоно

img

“Би бол Монголд төрсөн Монгол реппер” хэмээх дуугаар нь хэдийнэ мэдэх болсон  дуучин Gee инээдмийн кинонд тоглохоор болжээ. Тодруулбал, “Ээжийн дайсан”, “Шарталт” зэрэг инээдмийн кинонуудаараа үзэгчдэдээ бэлэг бариад удаагүй байгаа “Милл” кино компани гурав дахь уран бүтээлийн ажилдаа оржээ. Киноны төрлийн хувьд инээдмийн, уянгын хосолсон байх юм. Зохиолыг “Милл” кино компанийн найруулагч Д.Мөнхбат бичсэн гэнэ. Одоогоор шинэхэн уран бүтээлийнхээ дүрүүдийг нууцалж байгаа ч жүжигчин О.Долгор, С.Батзориг, “Мөрөөдлийн театр” продакшны жүжигчин Б.Баттөмөр нарыг тоглуулахаар болжээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ