Саппорогийн тойрог дөрвөн замын уулзвар боллоо

img

  Саппорогийн тойрог буюу жолооч нарын хэлж заншсанаар “Эр зоригийн тойрог” өнөөдрөөс дөрвөн замын уулзвар боллоо. “Гудамж” төслийн хүрээнд ашиглалтад хүлээн авч буй бүтээн байгуулалтын хоёр дахь нь болох уг ажлыг өнгөрсөн сарын 30-нд эхэлж, 20 хоногийн дотор гүйцэтгэж дууссан байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Өнөр хорооллын уулзвар өргөн чөлөөтэй боллоо. Энэ бол Шинэчлэлийн Засгийн газрын хийж буй ажлуудын үр дүнгийн нэг. Бүтээснээ харуулж тайлагнах ийм өдөр цаашид олон тохиох болно” гэж уулзварыг нээх үеэрээ онцолсон юм. Хамгийн олон хүн ам суурьшсан учир энэ хэрээрээ ихээхэн ачаалал үүрдэг Өнөр хорооллын тойрог нийслэлийн автозамын хамгийн аюултай цэгээр нэрлэгддэг байсан. Бага зардлаар их үр дүнд хүрэх ухаалаг шийдлээр хот төлөвлөлтөд шинэчлэл хийж буй “Гудамж” төслийн хүрээнд энэ онд хотын төвийн 33 уулзварыг шинэчилж, босоо, хөндлөн тэнхлэгийн хоёр хурдны зам барьж эхэлнэ. Гэрэл зургийг Б.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zamchin:
Уул нь уулзварийг хоёр түвшний уулвар болгох байсан юм.Энэ зөвхөн өнөөдрөөрөө амьдарч байгаа хүмүүсийн хийдэг ажил.Гэрлэн дохиогоор зохицуулдаг энэ уулзварт хэзээ ч түгжрэл арилахгүй аваар осол их хэвээрээ байна даа.
2013-06-20
aas123:
Zuv shuu, gehdee yun nam yariad bna aa. Bitgii uls turjuud bai
2013-06-20
zorigoo:
Bayarlalaa. ene toirgiig iim uulzvar bolgoosoi gej husej baisan yum hunii toloo yum hiie gevel boldog l yum omno daanch hunii toloo sanaa tavihgui baisan yum da
2013-06-20
Qqqqqq:
Ardchilsan nam zasagt bayarlalaa.
2013-06-20
yamar:
yamar songuuli mongoloo? ayulguin toirog bol ugaasaa hodoonoos orj irsen uher mongol jolooch nart zohihgui 10 mashin ch bsan yag 100 mashin toiroh gej bgaa yum shig negniihee omnuur dairaad tugjij orhino. bitgii zov yum hiij baigaa negniigee ingej uher zangaaraa morgoj baildaa chingis haanaa
2013-06-20
shudraga irgen:
Mash sain baina gej magtan duuliya. Magtsan huuhen huriman deeree gedeg bolovoo. Busad uldsen zamiin ajluudaa sain hiigeerei. Manaihan magtaald sagah durtai uls shuu.
2013-06-19
Zochin:
Zuv yum hiij bna
2013-06-19
......:
ЗАМЫН ходолгоонийг мэддэггуй сонгуульд зориулж хийсэн энэ уйлдэл чинь УДАХГУЙ БУЛХАЙГ чинь таниулж 4 талаасаа тугжирч огно доо.
2013-06-19
yamar:
yamar songuuli mongoloo? ayulguin toirog bol ugaasaa hodoonoos orj irsen uher mongol jolooch nart zohihgui 10 mashin ch bsan yag 100 mashin toiroh gej bgaa yum shig negniihee omnuur dairaad tugjij orhino. bitgii zov yum hiij baigaa negniigee ingej uher zangaaraa morgoj baildaa chingis haanaa
ИРГЭН:
АН -НД БАЯРЛАЛАА
2013-06-19
demjigch:
bayrallaa ihiig butuuhiig husiy
2013-06-19
gggggg:
gol ni chanar l chuhal, ene taldaa l sain anhaarmaar baigaa yum,
2013-06-19
Дамбасүрэн:
Баярлалаа.
2013-06-19