
Америкийн Вашингтон мужийн Сиэтл хотод “Boeing-787 Dreamliner” иргэний нисэх онгоц ослын буулт хийв. Юнайтед Эйрлайнес компанийн онгоц Денверээс Токиог чиглэн нисч байжээ.
Зорчигчдын ярьж буйгаар онгоц Номхон далай дээгүүр нисч байхад ахмад ослын буулт хийх шийдвэр гаргасан гэнэ. Өнгөрсөн долоо хоногт техникийн асуудлаас болж хоёр ч удаа цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулсан юм.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ