Анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гашуудал зарлана А.Бямбажаргал: Манай станц шөнийн илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, оргил ачааллын үед буцаан нийлүүлж байна Дэлхийн №1 борлуулалттай шар айраг Монголд Орон нутаг болон есөн дүүргийн 1277 ахмад настнууд цахим ур чадвар сайжруулах сургалтад хамрагдлаа Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 7.566.000 кВт.цаг эрчим хүч нийлүүлээд байна ЦЕГ: 1xBet-ээр иргэдийг залилсан 100 гаруй холбогдогчийг шалгаж байна ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Дэлхийн хаана ч ЮнионПэй картаараа худалдан авалт хийгээд 5 хувийн буцаан олголт аваарай Амралтын өдрүүдэд зарим нутгаар өдөртөө +4 хэм хүрч дулаарна Л.Оюун-Эрдэнэ: Франц Улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Засгийн газрын 14 мега төслийн гурав дахь нь хөдөлж байна
Эрдэмтэд сайдын нэрэмжит тэтгэлэг гардлаа
2013-06-19

  Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит докторын дараах судалгааны инновацид чиглэсэн судалгааны тэтгэлгийг гардуулах ажиллагаа өнөөдөр боллоо. Эрдмийн зэрэг хамгаалсан 45 нас хүртэлх судлаачдын судалгааны ажлыг инноваци болгох, шинэ үеийн эрдэмтэн бэлтгэх зорилгоор олгодог уг тэтгэлэгийг энэ жил 6 судлаачид олголоо.Тодруулбал, ЭМШУИС-ийн багш Т.Мөнхтуяа, Мал эмнэлэгийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал Б.Цацралт-Од, Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн "Армоно" нэгдлийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Итгэл, Физик технологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Г.Сэвжидсүрэн, Ховд их сургуулийн захирал Ж.Янжмаа нар  шалгарсан байна. Эдгээр эрдэмтэн судлаачдын судалгааны ажлыг дэмжих, үр дүнг инноваци болгох, шинэ үеийн эрдэмтэн бэлтгэх зорилгоор 10 сая төгрөгийн грант олгож байгаа юм.  Шагнал гардуулах үеэр БШУ-ны сайд Л.Гантөмөр "Энэ бол нэр хүндтэй шагнал" гэдгийг онцлоод өнөө  жил  10 хүнд тэтгэлэг олгох байсан ч шалгуур өндөр учраас 6 эрдэмтэн тэнцсэн гэдгийг хэлж байлаа. Харин шалгуурт тэнцэж шагнал гардсан эрдэмтэд "Судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, бүтээлдээ оюуны өмчийн хамгаалалт хийх, олон улсын судалгааны түвшинд хүргэнэ гэдгээ хэлсэн юм. Шинжлэх ухааны салбарт залгамж хойч үеэ бэлтгэх ажилд БШУЯ-наас ихээхэн анхаарч ирсэн. 2005 оноос эхлэн сайдын нэрэмжит грант олгож эхэлсэн бөгөөд нийт 90 гаруй эрдэмтэнд грант олгосон байна. Энэ жил тэтгэлэг авсан судлаач дундаас ч ирээдүйн сайн эрдэмтэн төрөн гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
setgegdel:
tus bur yum uu niileed 10 saya yum uu? todorhoi medeelel oruulah heregtei shde
2013-06-19