Стандартчилал, хэмжилзүйн газрын дарга Г.Энхтайвантай холбоотой баримтуудыг дэлгэв

img

Г.Энхтайван хувьдаа 17 сая орчим төгрөг завшсан гэв

“Стандартчилал, хэмжилзүйн газрын дарга Г.Энхтайван Ерөнхий сайдын найз гэдгээрээ омогшин төрийн албан хаагчдыг хууль зөрчин халсаар байна” гэх мэдээллийг “Мэргэшсэн төрийн албаны төлөө үндэсний холбоо”-ныхон хэллээ.

Тэд “Сүүлийн үед төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр хоморголон халах явдал газар авч  төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчим алдагдан төрийн алба төрлийн алба болон завхарч байгааг олон нийт шүүмжилсээр байна. Энэ бусармаг үйл ажиллагаанд хамгийн их хэлмэгдэж байгаа байгууллага бол Стандартчилал, хэмжилзүйн газар юм. Стандартчилал, хэмжилзүйн газрын зарим  төрийн албан хаагчид  эрхэлсэн  шадар сайд Д.Тэрбишдагвад гомдол гарган төсвийн мөнгийг хувьдаа завшиж  үрэгдүүлэн  төрийн албан хаагчдын эрх ашгийг удаа дараа хохироож төрийн албаны нэр хүндийг унагаж байгаа  Стандартчилал, хэмжилзүйн газрын дарга Г.Энхтайванд хариуцлага тооцохыг  эрх ашиг нь зөрчигдсөн  төрийн албан хаагчид  шаардаж  байгаа боловч Ерөнхий сайдын хамгаалалтыг давж чадахгүй мухардалд ордог.

Стандартчилал, хэмжилзүйн газрын  дарга Г.Энхтайваны хууль бус, дарангуйлсан  үйл ажиллагаа хирээс хэтэрлээ. Өмнө тэрээр нэр бүхий 6 төрийн албан хаагчдыг хууль зөрчин халсан нь шүүхээр тогтоогдож хохирогчдын цалин нийгмийн даатгалын шимтгэлд төсвөөс 40 сая төгрөг гаргасан. Гэвч Г.Энхтайван нь Ерөнхий сайдын найз гэдгээрээ омогшин гэм зэмгүй жирийн төрийн албан хаагчдыг хууль зөрчин халж хохироосоор байна” хэмээн мэдэгдлээ.

Мөн түүнийг улсад учруулсан хохирол 111сая 754 мянган  төгрөг, үүнээс 16 сая 607.710  төгрөгийн өмч, мөнгө хувьдаа завшсан хэмээн ярьсан юм.

Төрийн албан хаагчдыг хууль зөрчсөн Г.Энхтайван гэж хэн вэ?

Дээрх мэдээллийн дагуу Г.Энхтайван гэж ямар хүн болохыг сонирхов. Г.Энхтайваныг өнгөрсөн оны есдүгээр сард Засгийн газрын ээлжит хуралдаанаас Стандартчилал хэмжил зүйн газрын дарга томилжээ. Түүний үндсэн мэргэжил нь эрх зүйч бөгөөд ХАА-н техникум төгссөн, Архангайн сонины үйлдвэрт техникчээр ажиллаж байжээ. Гэвч зарим эх сурвалжууд түүнийг сэтгүүлч, МҮОНРТ-д ажиллаж байсан хэмээн бичдэг.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Г.Энхтайван нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Сангийн сайд болох үед Татварын Ерөнхий Газрын дэд дарга, Тэргүүн шадар сайд болох үед агентлагийн дэд дарга зэрэг албыг хашиж байсан байна. Мөн УИХ-ын 2008 оны сонгуульд Н.Алтанхуягтай баг болж, нэр дэвшиж байсан гэнэ.

Г.Энхтайвантай холбоотой баримтууд

Баримт 1.

Стандартчилал хэмжил зүйн газрын дарга Г.Энхтайван 2012 оны 9-р сараас хойш ажиллаж байх хугацаандаа улсын төсвөөс 17 орчим төгрөг хувьдаа завшсан гэдгийг АТГ-аас тогтоож, МХЕГ- ын улсын байцаагч “өөрөөр нь төлүүлэх” акт үйлдсэн ч өнөөдрийг хүртэл амжилтыг эс олжээ.

Баримт 2.

  Г.Энхтайван нь 2012 оны 3 сард Канад улсын Стандартын зөвлөлийн 8 төлөөллөгчдийг Дархан-Уул аймгийн Стандартын хэлтсийн үйл ажиллагаатай танилцуулна гэж хуурамч баримт бүрдүүлэн төсвөөс 1606710 төгрөгийг хувьдаа  завшсаныг нь Авлигатай тэмцэх газрын 2012 оны 8 дугаар сарын 23-ны 06/3173 тоотоор тогтоож хохирлыг барагдуулах шийдвэрийг  Мэргэжлийн хяналтын байцаагч  акт тавьсан байна.

Баримт 3.

Г.Энхтайван дарга Дархан-Уул аймгийн "Жаспер" буудалд байрласан хэмээн хуурамч баримт бүрдүүлсэн нь шалгалтаар тогтоогдсон нь ийн олонд ил болсон байна. Нөгөө талаар түүний энэхүү үйлдэл нь Монгол Улсын нэр хүндийг унагасан шившигт үйлдэл болсон хэмээн Стандартчилал, хэмжилзүйн газрын ажилчид мэдэгдээд байгаа юм. Учир нь 2010 онд Ерөнхий сайд асан С.Батболд Канадад айлчлах үеэр Монгол Канадын стандартын байгууллагын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд түүний дагуу ирсэн Канадын Стандартын байгууллагын дарга Жон Волтерийн нэрийг барьж мөнгө завшиж байгаад баригдаж байжээ.

Баримт 4.

Стандартчилал, хэмжилзүйн газрын дарга Г.Энхтайван нь албаны эрх мэдлээ ашиглаж байгууллагын өмчид бүртгэгдсэн 9911 дугаарын номерийг бусдад худалдаж мөнгө завшсан байна. Уг хэргийг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг  завших, үрэгдүүлэх  гэмт үйлдлийг Авлигатай тэмцэх газрын 2011 оны 06/1435 тоотоор гэмт   хэргийн шинжтэй болохыг тогтоожээ. Иймд Нийслэлийн прокурорын орлогч Ё.Сагсайн 2011 оны 01/1453 тоотоор эрүүгийн хэрэг үүсгэж байжээ. Зах зээлийн үнэлгээгээр 9911 дугаартай утасны дугаар дунджаар 15 сая төгрөгөөр арилжаалагддаг байна.

Баримт 5.

Г.Энхтайван ажиллах хугацаандаа  Стандартчилал, хэмжилзүйн байгууллагад төрийн албаны шалгалт өгөөгүй шаардлага хангахгүй өөрийн танил, намын нөхдүүд болох О.Отгонсайхан, Д.Анхбаяр, Н.Төрболд нарын 10  хүмүүсийг хууль бусаар томилж цалин нэмэгдэл урамшил олгож байсаныг АТГ, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан шалгалтаар илрүүлж  Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2012 оны 04/092/143 тоот акт үйлдэн улсад 57851818 төгрөгийн хохирол учруулсаныг түүгээр төлүүлэх шийдвэр гаргаад байна.

Баримт 6.

Г.Энхтайван нь тус газрын нэр бухий 30 албан хаагчид цалин, зэрэг дэвийн нэмэгдэл гэж 3.598.500 төгрөгийг хууль бусаар цалингийн сангаас олгосон болох нь Төрийн албаны зөвлөлөөс хийсэн шалгалт болон МХЕГ-ын улсын байцаагчийн 2011 оны 04/12/160 дугаартай актаар тогтоогджээ.

Баримт 7.

Г.Энхтайван нь албаны эрх мэдлээ хэтрүүлэн З.Мөнгөнбагана, Б.Цагаанцэцэг, Э.Тамир, Г.Дунхүү нарын нэр бүхий 6 төрийн албан хаагчыг ажлаас үндэслэлгүй халсан болохыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 1463,1978, 1756, 2012 оны 777 тоот шийдвэр, Нийслэлийн Захиргааны хэргийн хэргийн шүүхийн 2011 оны 478, 2012 оны 63 тоот магадал, Улсын дээд шүүхийн 2012 оны 77 дугаар тогтоолоор тус тус тогтоож, тогтоолын дагуу татвар төлөгчдийн 33.697.461 төгрөгийг нөхөн олговорт олгож улсыг хохироосон байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
Avligachidtai temtseed ireheer avligachid neg negniigee bariad ogchidog yom baina shuu dee?
2013-06-20
ЭЛБЭГ:
Алтан гудасчууд нэг хэсэгтээ л засгаас зууралдах байх даа хөөрхийс
2013-06-20
заяах:
би лав Алтанхуягийг огцруулах бодолтой явдаг болсон . Тэр өөрөө өргөдлөө өгөх цаг болоод бна
2013-06-20
hhhhhhhhhhhhhhh:
ЭХЛЭЭД АТАНХУЯГИЙГ ЯВУУЛ ДАРАА НЬ БИ ЯВНАБИ ТЭР ХҮНИЙ Л ХҮН ШҮҮ ДЭЭ
2013-06-20
Одонбат:
Энхтайван угаасаа хөгийн нөхөр. ТЕГ-ийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа хахууль авах арга замыг л хайгаад байдаг байсан.
2013-06-20
mongol hvn:
N.m.h.gajar vnen luubiriin gajar heleh yum alga
2013-06-20
СҮХЭЭ:
ХЭРЭГ ХУУЧИРДАГГҮЙ ЮМ.ЭНХТАЙВАНЫ ТӨСВИЙН МӨНГӨ ТЕНДЕР ЛУЙВАРДСАН МАШ ОЛОН БАРИМТЫГ ШУДАРГА АЛБАН ХААГЧИД УДАХГҮЙ ДЭЛГЭНЭ.АЛТАНХУЯГТАЙ ХАМТ ХИЙСЭН ЗАВААН ЛУЙВАРУУДЫГ ЯАЖ ДАРЖ ЧАДАХ ЮМ БЭ?
2013-06-20
Sono:
Ene yaria 2 jil yarlaa. Neg l yum yarj bicheedd baina. Gantomor ,har Tungaa nariin l zahialga baih
2013-06-19
сука:
ишшш 17 тэрбумын дэргэд юу байхавдээ хавийн юмыг хамаад бичсэн өрөвдмөөр амьтад байна
2013-06-19
....:
Bas neg Dulzen.
2013-06-19
ДОРЖ:
ЭНЭ ХҮН ИЙМ МУУХАЙ ХЭРЭГ ХИЙЧИХЭЭД АЛБАН ТУШААЛТАЙГАА АРАЙ ЗУУРАЛДАХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ.ШУУД ОГЦРУУЛ.ТЭРБИШДАГВАД МЭДЭЛ БАЙНА УУ?
2013-06-19
Zohin:
Bitgi engelde geed uilagnaad yah gesin huuhee. Yasn heden tsaas tsohitson ovdog n chichreed shees n duslad bnuu. Udahguiee. cham shig huvalznuudiig bugdiin buudaj alna
2013-06-19
businessman:
Yostoi uhaantai businessman. Uu nana. oolkonshde. tom boljiishd. haha
2013-06-19
Karmani mongo:
17 say. hoorhi karmani mongo l bnshdeee. MAXH-d ajilj bga hun ene zergig hihgui yahav harin shudarga nohor bn.
2013-06-19
irgen:
Davarsan gar ve? Shorond hii. Ed horongiih ni huraaj ulsiig hohirolgui bolgo! Yamar nam baih ni hamaagui. Idsen uusan bol zohih shiitgel avch uls orniig hohirolgui bolgoh yostoi. AN iim nohduudiig namaasaa hooh heregtei.
2013-06-19
бизнесмен:
Төрийн албанд орох гээд зүтгээд байдаг нь мөнгө хусъя гэсэн зорилго юм бна. Учир нь бизнес хийж мөнгө олсоноос амар бас илүү их олох боломжтой юм бна л даа.
2013-06-19
businessman:
Yostoi uhaantai businessman. Uu nana. oolkonshde. tom boljiishd. haha
Zohin:
Ajil sain hiij yalzarsan dotoodoo baidag humuust Agra hemjee awsanii tuluu zahialgat eeljit gutgelgee hiij bna daa ene ....!! Ajlaa hiij bgaa humuusiig bitgii engeldee ......,......,.....,..:..
2013-06-19
Zohin:
Bitgi engelde geed uilagnaad yah gesin huuhee. Yasn heden tsaas tsohitson ovdog n chichreed shees n duslad bnuu. Udahguiee. cham shig huvalznuudiig bugdiin buudaj alna
.......:
За одоо АВИЛГАТАЙ тэмцдэг АН ЕРОНХИЙЛОГЧ 2 шоронд хийгээд шалгаач.
2013-06-19
ARDT:
эд нар бүгд адилхан улаан авилгалч нар шүү дээ
2013-06-19
САНДАГ:
ШУУД ОГЦРУУЛЖ ДЭНЗЭНГИЙН АРААС ЯВУУЛ
2013-06-19
uvsiin neher:
ubsiin neher bolood davraad baigaa biz
2013-06-19
ачууууууу:
үүнийгээ хаагаарай бичвэр үлдээх гэхээр оруулахгүй магтахаар оруулаад байхиймаа.хуруу хумснууд минь хачин зангаараа хужаатахгүй шүү!!!
2013-06-19
ЗОЧИН:
ЭНЭ НӨХРИЙГ ДЭНЗЭНГИЙН АРААС ХӨӨЖ ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ.АЛТАНХУЯГ ИЙМ Л ЧАДВАРГҮЙ ХУЛГАЙЧ НАРААР ХҮРЭЭЛҮҮЛ ДЭГ Ш ДЭЭ
2013-06-19
галсан:
та нар миний бичсэн үгний аль нь ёс суртахуунгүй гэж үзээл байна вэ танай сайтад саналаа бичиж болохгүй юм байна шудрага биш байна
2013-06-19