Дөрвөн адууг бэлчээрт нь нядалжээ

img

Мэдээлэл шуурхай удирдлагын төвд өчигдөр хулгайн гэмт хэрэг нэлээд хэд бүртгэгджээ. Тодруулбал, Багануур дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт Баруун бүрхийн адаг гэх газраас иргэн Б-ийн дөрвөн тооны адууг  бэлчээрт нь нядалж толгой, ширийг нь үлдээсэн хэрэг өчигдөр гарчээ. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна. Мөн Баянгол дүүргийн  II хороо 21-р байрны I орцны гадна ил зогсоолоос иргэн Д-ийн эзэмшлийн мөнгөлөг “Тоёота Прима” авто машин алдагджээ. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн I хэлтэс шалгаж байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ