
Оросын засгийн газрын хэвлэлийн албан лхагва гаригийн орой “Оросын төмөр зам” компанийн тэргүүн Владимир Якуниныг огцрох тухай мэдээллээ залрууллаа. Засгийн газрын хэвлэлийн алба юуны учир ийм мэдээлэл цацсанаа тайлбарлаагүй байна. Үүнд, ерөнхий сайд Дмитрий Медведевийн тушаалаар Якуниныг огцруулж тус компанийн дэд ерөнхийлөгч Александр Мишариныг томилсныг мэдээлсэн юм.
Хэдхэн минутын дараа дээрх мэдээллийг үгүйсгэсэн боловч яагаад гэдэг асуултад хариулаагүй байна. Владимир Якунин В.Путинтэй олон жил нөхөрлөж байгаа юм. Тэрбээр 2003 оноос “Оросын төмөр зам” компанийн нэгдүгээр орлогчоор ажиллаж, 2005 онд В.Путин тус компанийн ерөнхийлөгч болгосон билээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ