Галын 22 автомашиныг хүлээлгэн өгнө
2013-06-20

Онцгой байдлын алба үүсгэн байгуулагдсаны 9 жилийн ой баяр  өнөөдөр тохиож байна. Баярын арга хэмжээ, ёслолын жагсаал  10.00 цагаас Сүхбаатарын талбайд эхэлнэ. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газар, УИХ-ын гишүүд баярын арга хэмжээнд оролцох юм.

Мөн энэ үеэр Япон Улсын Засгийн газар, ЖАЙКА олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар олгож буй галын 22 автомашиныг Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгөх ажиллагаа болно. Нийт 14.2 тэрбум төгрөгийн өртөгтэй галын 22 автомашиныг Монголын эрс тэс уур амьсгалд тохируулан Япон Улсад захиалгаар бүтээснээрээ онцлог юм.

Түүнчлэн ойн баярын хурал, шагналын арга хэмжээ МҮЭСТОрдонд 13.00 цагт эхэлнэ.

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин