Гуравхан хоногийн дотор 3492 иргэн зээлийн хүүгээ 8 хувьд шилжүүлжээ

img

Орон сууцны 8 хувийн зээл хэрэгжээд хэдхэн хонож байна. Үүнтэй холбогдуулан Монголбанк орон сууцны ипотекийн санхүүжилтийн гурав хоногийн мэдээг танилцууллаа.

Уг мэдээлэлд хөтөлбөр хэрэгжсэн эхний гурван хоногт өмнө олгосон ипотекийн зээлээс 526.2 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 3492 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 104.3 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна.

Мөн иргэд 63.1 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 26 иргэнд 1.1 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгожээ.

Түүнчлэн, банкууд иргэдийн 9.7 мянган утасны дуудлага, 113.1 мянган мессежэд хариу өгч, 8426 иргэнтэй биечлэн уулзах замаар лавлагаа, мэдээлэл өгсөн байна. Банкуудын цахим хуудаст орон сууцны ипотекийн зээлийн талаар хандсан нийт хандалтын тоо 486 мянгад хүрчээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
энэ 3492 айл бас ч гэж азтай байна.Цөөхөн хүнд ч гэсэн засгийн ажлын үр дүн хүрч байна даа
2013-06-20
санал:
би байрны хөнгөлттэй зээлд хамрагдах гээд 30% бэлэн болгосон боловч нийгмийн даатгал байхгүйгээс болоод хамрагдаж чадахгүй байна нэгэнт цуглуулсан мөнгөө бүгдийн өгөөд байгаа хүн байраа барьцаалж болдгүй юмуу
2013-06-20
huue:
ta buhen uuniig sain todruulaarai,banknuud humuusiig ih hohorooj bna, mongo baihgui geed alag uzeed hudalaa burduuleed nugalaa gargaad baigaa shuu, bas ene bodlogo bolohgui baigaag haruulj bna shuu bankuudiin lobby bolsong harj baigaa biz de
2013-06-20