Нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн 24-нд болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч байгаа гурван эрхэм сонгуулийн сурталчилгааны хаалтын өмнөх өдөр буюу энэ сарын 24-нд халз мэтгэлцэхээр товлогджээ. Ерөнхийлөгчийн сонгууль бүрийн өмнө болдог энэхүү уламжлалт мэтгэлцээнийг МҮОНРТ-ээр шууд дамжуулах бөгөөд нэр дэвшигчид үзэгчдийн асуултад хариулах замаар мөрийн хөтөлбөрөө танилцуулах юм байна.
Үзэгчдийн асуултыг мэтгэлцээн болохоос хоёр хоногийн өмнө утас, мессеж, цахим шуудангаар авах аж.
Дашрамд дуулгахад, сонгуульд өрсөлдөгч намуудын хувьд мэтгэлцээний цагийг зөвшилцөөд уг өдрийн 21:45 цаг байхаар МҮОНРТ-д саналаа хүргүүлсэн байна. Гэхдээ зохион байгуулагч МҮОНРТ-ийн хувьд эцсийн байдлаар хараахан цагаа товлоогүй байгаа гэнэ
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ