Долоон сая ам.доллараар “хянах үзлэг” хийжээ

img

БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ын далбаат онгоцоор улс орныхоо эргийн хязгаарыг үзэх гэж тансагласан тухай АНУ-д байрладаг Хойд Солонгосын North Korea News агентлаг мэдээлжээ.

Тус сайтад тавигдсан зургийг үзвэл Ким дарга 29 метрийн урттай Британийн Princess Yachts International люкс онгоцон дээр зорчсон аж. Тэрбээр НҮБ-ын хоригоор тус улсад тансаг зэрэглэлийн эдлэл орцуулахыг эс хайхарсан бололтой.

“Princess Yachts International” компани нь Францын тэрбумтан Бернар Арногийн “LVHM” группт хамаардаг юм. “LVHM” группт Christian Dior, Givenchy, Guerlain, Chaumet, Moët & Chandon, Hennessy зэрэг нь  тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд багтдаг юм.

“Princess Yachts International” компанийн худалдаа хариуцсан захирал Уилл Грин Хойд Солонгосын лидер долоон сая ам.долларын арван өдрийн аяллаар 95MY далбаат онгоцыг түрээсэлсэн байх гэж ярьжээ.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

2222:
ганцаараа л норохгүй байвал бусад нь хамаагүй эндээс ман-чуудын сэтгэхүй харагдаад л ....................
2013-06-20