Хилчдэд гал унтраах хэрэгсэл өглөө
Хил хамгаалах байгууллага, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамтай 2013-2016 оныг хүртэл хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Ингэснээр энэ онд Сэлэнгэ, Хэнтий аймгийн түймрийн эрсдэл бүхий хилийн дагуу 10 метр өргөн, 150 км урт түймрээс хамгаалах зурвас байгуулах юм. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд уржигдар хилчдэд гал унтраах төхөөрөмжийг тус яамын сайд, бусад төлөөлөгчдийн хамт ХХЕГ-т хүрэлцэн ирж, хүлээлгэн өгсөн байна. Таван нэр төрлийн 30 гаруй сая төгрөгийн ус нөөцлөх сав, үүргэвчтэй гал унтраагуур, ус шүршигч зэрэг 80-аад ширхэг хэрэгслийг хилчид хүлээж авчээ.
Дашрамд сонирхуулахад манай оронд 2013 оны хаврын байдлаар 120 гаруй түймэр гарч, 2.2 сая га газар шатсан статистик тоо гарчээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ