“Гурван охин” реппер А.Дөлгөөнтэй хамтарна
"Гурван охин" хамтлагийн бүсгүйчүүд хоёр жилийн өмнө хийсэн "Жинхэнэ хайр" тоглолтоо DVD болгон хэвлэлтэд явуулжээ. Мөн тэдний "Hot disco" дуугаараа нэрлэсэн хоёр дахь цомгийн ажил нь 50 хувьтай үргэлжилж байгаа аж. Уг цомогтоо “Universe best songs” наадмын гуравдугаарт байранд орсон реппер А.Дөлгөөнтэй хамтран дуулсан уран бүтээлээ оруулж байгаа аж. Учир нь реппер А.Дөлгөөн “Universe best songs” наадамд орсноор “Гурван охин”-ы хараанд өртсөн аж. Тэдний хамтран дуулсан дууг "Amore" гэдэг бөгөөд цоглог хэмнэлтэй юм байна. Уг дууны үгийг Quiza бичиж, хөгжмийн mix-ыг Москвагийн "RadicalScope" хэмээх студид хийлгэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ