Хятадад дөрөв хоног ажиллана
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун манай урд хөршид айлчлал хийж байна. Тэрбээр Хятад улсын дарга Си Жиньпинтэй уулзаж санал солилцжээ. Хятад улсын дарга НҮБ-ыг дэмжиж ажиллахаа албан ёсоор мэдэгдсэн байна.
Бан Ги Мун Хятад улсыг НҮБ-ын энхийн ажиллагааг дэмждэгт талархан, үнэлдгээ хэлжээ. Тэрбээр сансрын хөлөг "Шэньжоу-10"-г хөөргөсөнд баяр хүргэжээ. Бан Ги Мун урд хөршид дөрвөн өдөр ажиллана.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ