Суудлын автомашинд гал гарлаа

img

Баянхошууны Жанцангын буудал дээр өчигдөр 20.40 цагийн үед Benz 230 маркийн автомашинд гал гарлаа. Эх сурвалжийн мэдээлж буйгаар жолооч нь дэлгүүр ороод гараад ирэх хооронд автомашины салон дотроос гал авалзаж эхэлжээ. Суудлын автомашинд гал гарах үед тэр хавьд байсан 10 гаруй жолоочид галын хор байсангүй. Аз болж тус дэлгүүрийн худалдагч галын хор өгч автомашинд гарсан галыг унтраасан юм.

Дашрамд дуулгахад, одоогоос хоёр сарын өмнө Вокзалын баруун талд Соната 2 маркийн автомашин шатаж багагүй түгжрэл үүсгэж байсан. Тус автомашины цахилгааны утсанд масс үүссэнээс болж машинаа юу ч үгүй болтол шатааж байсныг шинжээчид мэдээлж байсан юм.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Manaihan neeeree unen archaagui yumaa,iim olon hun kino uzej bgaa yum shig l haraad zogsoj bhiimda,tuslaj bgaa hun eroosoo alga,araichdeeee
2013-06-20
.....:
Ха ха. Ногоо ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМНЫ шалгадаг алба юу шалгаад УЗЛЭГТ ТЭНЦСЭН ЗОВШООРОЛ олгоод байнаа.
2013-06-20