Радиогийн нэвтрүүлгийн талаар хэлэлцэнэ

img

  “Радиогийн нэвтрүүлгүүд олон нийтийн хэл, соёлын боловсролд нөлөөлөх нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ. Энэхүү хэлэлцүүлгийг Монголын үндэсний олон нийтийн радиогийн 80, тус радиогийн хоёрдугаар сувгийн 10 жилийн ойд зориулан зохион байгуулах аж.

Уг хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй судлаач, оюутан залуусын бүтээлийг наймдугаар сарын 20-ны дотор хүлээн авах юм. Оролцогчид радиогийн бүтээлийг сонсож хэл ярианы найруулгыг дүгнэсэн байдлаар бүтээлдээ тусгасан байх гэнэ.

Б.Сайнаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ