Хуучин шийдвэрээс нэрээ хасуулаагүй тохиолдолд газар өмчлөх эрхгүй болно
Нийслэлийн гэр хорооллын иргэдийн өмнө нь авсан газар өмчлөх шийдвэрийг газар өмчлөх гэрчилгээ болгон шинэчилж байна. Ингэхдээ газар өмчлөх шийдвэрээсээ гэр бүлийн гишүүд нэрээ хасуулахгүй бол дахин газар өмчлөх эрхгүй болох аж.
Өөрөөр хэлбэл эцэг эхтэйгээ хамт газар өмчлөлийн гэрчилгээнд бүртгэгдсэн танай хүүхэд өөрийнхөө нэр дээр газар өмчлөх эрхгүй болно гэсэн үг. Гэхдээ тусдаа газар эзэмших сонирхолгүй хүмүүс нэрээ хасуулахгүй байсан ч болох юм.
Энэхүү ажил нь гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбогдон хийгдэж байна. Тухайн иргэн газар өмчлөх шийдвэр дээрээс нэрээ хасуулахдаа иргэний үнэмлэх, хорооны тодорхойлолт, болон газрын бичигтэйгээ, газар өмчлөгчийнхөө хамт тухайн дүүргийн газрын албанд очих хэрэгтэй.
Б.Будхүү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ