“Нүүрс” хөтөлбөрт цэргүүдийг дайчилжээ
2013-10-02

Шинэчлэлийн Засгийн газар нь өнгөрсөн жилээс “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг хөтөлбөрийн хоёр дахь жилийн нээлт өнөөдөр боллоо. Уг хөтөлбөрийн нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг,  ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх, Багануур ХК-ийн захирал М.Отгонбаяр, ЗХЖШ-ын удирдлагууд болон албаны бусад төлөөлөл оролцов.

:

Тус хөтөлбөрийн хүрээнд Амгалан өртөө болон Толгойт өртөөнд нүүрс буулгаж, савлаж, ачих ажлыг зохион байгуулж байгаа аж. Энэ өдрийн хувьд нийт 28 вагон нүүрс ирсэн гэнэ. Нэг вагон нүүрсийг 12 цэрэг хариуцан буулгаж, уутлах ажлыг хийх юм байна.

ө

Бидний хувьд 22-ын товчооны урд байрлах нүүрс ачиж, буулгах ангид очиж, ажил байдалтай нь танилцсан юм. Өнгөрсөн жил энэхүү нүүрс буулгаж, уутлах ажлыг иргэдэд сарын 800 мянган төгрөгийн цалинтай ажлуулж байсан билээ. Харин энэ жил Зэвсэгт хүчний цэрэг дайчдаар уг ажлыг хийлгэж байгаа гэнэ. Ингэхдээ нэг цэрэгт өдрийн 20 мянган төгрөгөөр тооцож, сарын 600 мянган төгрөгөөр ажлуулахаар тохирсон гэдгийг “Нүүрс” хөтөлбөрийг ахалж буй Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх хэлж байв. Учир нь 800 мянгаар цалинжуулж байсан иргэд ажилдаа хариуцлагагүй хандаж, сэтгэл дутсан үйлчилгээг иргэдэд  үзүүлж төрийн нэрээр зохион байгуулж буй ажлын нэр хүндийг унагааж байсан гэнэ. Түүнчлэн ажлын цаг баримтлахгүй, ажил хийдүүлэх тохиолдол ч цөөнгүй гарсан тул санхүүгийн алдагдалд оруулсан тул ийнхүү цэргүүдийг дайчлахаар болсон гэв.

а

Багануурын уурхайгаас татаж байгаа нүүрсийг нэг тонныг нь 80 мянган төгрөг, 40 кг-ын шуудайтай нүүрсийг 3200 төгрөгийн үнэтэйгээр тус бүр нийлүүлж байгаа аж. Хямд үнэтэй нүүрс нийлүүлэгдээд эхлэхээр өндөр үнээр борлуулагдаж байгаа нүүрсний үнэ буурна хэмээн албаныхан мэдэгдэж байв.  Өнгөрсөн жил 95.4 тонн нүүрс нөөцалсөн бөгөөд иргэдийн хэрэгцээ, хүртээмжийг хангах үүднээс талоноор тарааж байсан. Харин энэ жил 800 тонныг нөөцөлсөн тул иргэдийн хэрэгцээнд хангалттай хүрэлцэнэ гэж тооцон талон энэ жил тараагдахгүй гэнэ.  Мөн энэ жилийн нэг давуу тал нь 7011-0171 дугаарын утсанд холбогдож, хүргэлтийн үйлчилгээний захилга өгч болох аж. Ингэхдээ нэг портер буюу  2.4 тонн нүүрснээс дээш захиалах бол энэхүү үйлчилгээг авч болох юм байна. Хүргэлтийн үйлчилгээ нь 20 мянган төгрөг байх аж. Энэ жил нийт 130 цэгт нүүрс түгээх ажлыг зохион байгуулах ба 10, 11 дүгээр сард 55 цэгт, 11 дүгээр сарын сүүлээр 75 цэгт нэмж худалдаалах гэнэ.

\

Албаныхан дээрх мэдээллийг өгч байна. Харин нүүрс буулгах, уутлах ажлыг гардан хийж буй ЗХ-ний 013 дугаар ангийн цэргүүдээс ажил хэр байгаа, цалингаа хэрхэн авах талаар тодруулбал, “Зүгээр, болж байна. Цалинг харин бидэнд өгөхгүй. Ангийн засварын ажилд зарцуулна гэж  байсан” гэв. Ангийн удирлагуудаас энэ талаар тодруулбал “ Цэргүүдэд өгөхгүй. Цэргүүд сарын 32 мянган төгрөгийн цалинтай. Тэр мөнгийг арми авдаг юм” гэлээ. Харин энэ талаар ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажаваас тодруулахад “Цэргүүдийн мөнгийг өгөхгүй. Арми гэдэг тусдаа байгууллага. Тэгээд ч цэргийн байгууллага өөрийн гэсэн тусдаа процедуртай. Та нарт юунд хэрхэн зарцуулахаа тайлбарлах шаардлагагүй” хэмээн ууртайгаар хариулсан юм.

П.Наран Гэрэл зургийг Б.Бат
Shuud.mn
Сонин хачин
azaa:
Tserguuddee dans neeegeed ner deer ni mongiig ni shuud banknaas hiilgeh heregtei.Iim l zohitsuulalt hiihed bno shtee.Zaaval tsergiin angiar ni damjuulah hereg bhgui shtee Ymar sots niigmiin ued amidarch bgaa biz dee.Tserguud geheeree mongo hereggui tednii darga nart bolohoor tednii hols heregtei bish shtee OK
2013-10-03
цэрэг:
ЭНЭ БЯМБАЖАВ ГЭЖ ЦЭРГИЙН ХЭРГИЙН ЯМАРЧ МЭДЛЭГГҮЙ ГЕНРАЛИЙГ ЗАЙЛУУЛААЧ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ. ЦЭРГҮҮДЭЭ НҮҮРС САВЛАГЧ БОЛГОЧИХЛОО. УГ НЬ ЦЭРГҮҮД ЭХ ОРНОО ХАМГААЛАГЧ НАР ШҮҮ ДЭЭ.
2013-10-02
балай юм:
өнгөрсөн жил 800 аар цалинжуулж байсан байж одоо луу унжаад 600 болгоо юу гэтэл энэ жил доллараас авхуулаад бүх юмны үнэ нэмэгдсэн ядаж цэргүүдийн цалинг нь гэрийнхэнд урьдчилаад өгчихөөсэй
2013-10-02
zochin:
ene zadgai tsagaan show dah gj arai heterch bndoo. turuu jil ashiggui um bngd hiij bsn ulsuud ni bolihoor tsereg hurtel abchiraad .iim terguun gj buu. yamar ulsad erunhii ni iim um hiigeed ochood bdg bsiim be. denduu doromjilj l bndoo afrikiin ulsad l ingedeg bh. odoo nerteigeer ni tuts 8 neriin delguur uls baiguulaad chi tuuz haichildaa.
2013-10-02
kkkk:
tserguudiig boolchilhoo bolitsgoo. Ted nuurs buulgahyn tuluu tsereg boloogui. Eh ornoo hamgaalahyn tuluu tsereg bolson. Baigaliin gamshigiin uyed daichilj bolno. Horigdoluudaa daichlaachee.
2013-10-02
zochin:
za tegeed odoo tserguudeer zam bariul, hicheel zaalga, mes zasal hiileg, yam agentlaguudaa udirdul. Unegui yum chini. Tegvel ch Mongol uls Eronhii saidyn heldgeer "galzuu" hugjinduu.
2013-10-02
ddddd:
tsalingiin mongiig toswoos tusguulj awaad darga nar ni husdag bhgui yu iim l hachin shd shd tsergiin darga nertei laaalaruud
2013-10-02
МОНГОЛ:
ЗӨВ ЗӨВ. ЦЭРГҮҮДЭД ЦАЛИНГ ӨГӨӨРЭЙ. МАНАЙХАН ИЙМ ЗАЛХУУ НАЙДВАРГҮЙ ХҮМҮҮС ДЭЭ. АЛТАНХУЯГАА ОДОО ТОМ АСУУДЛАА ЗОХИЦУУЛ АА. ХОТЫН ЗАХИРГАА ХИЙХ АЖИЛ РУУ ГҮЙГЭЭД БАЙХ ЮМ. ХЭТ ЖИЖИГ БАЙНА ШҮҮ
2013-10-02
зочин:
төр буруу зүйлдээ хэт их оролцохоор жамаараа явах юм явахгүй сүйд болоод хэрэг болоод байгаа юм байхгүй хэцүү дээ. даанч үүнийг ойлгохгүй юм
2013-10-02
МАХН ДЭМЖИГЧ:
УИХ -гишүүн болохоор л баяждаг юм байна нүдээрээ үзлээ.Чингэлтэйд Баянсэлэнгэ гишүүн 200 сая төсөвтэй 1 хаус бариулж байгаа тэр мөнгийг хаанаас олов, хэнээс авав ,тэгсэн атлаа сая сонгуулиар ажилласан намын дэмжигчидийнхээ унаа хоолны 70000 төгрөгийг өгөхгүй байцгааж байна ш дээ МАХН. Саяхан л өлсгөлөн зарлаад л би жирийн иргэн ард түмний төлөөлөл гээд байсан хумсаа нуусан муур, хур баян авгай болжээ . Жирийн иргэн 200 сая төгрөгөөр хаус бариулдаггүй л байхгүй юу , Бусдын адил авилгач хуурамч амьтан
2013-10-02
NARAA:
TSERGUUDED TSALIN GEJ UGUHGYIN BOL TSALIN GEJ YRIAD YADAG YM
2013-10-02