Порошенко Славянск хотод айлчлав
Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Славянск хотын нөхцөл байдалтай танилцсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Гурван сарын турш Оросын талыг баримтлагчдын хяналтанд байсан тус хотыг армийнхан хоёр хоногийн өмнө эзэлсэн юм.
Европын Холбооны зүгээс зэвсэгт мөргөлдөөнд цэг тавихыг уриалсан боловч Порошенко Оросын талыг дэмжигч босогчдыг бууж өгөх хүртэл цэргийн ажиллагаагаа зогсоохгүй гэж мэдэгдсэн тухай тус улсын Батлан хамгаалахын сайд Валерий Гелетей хэлжээ.
Ерөнхийлөгч өчигдөр Славянск хотод албан бус айлчлал хийж хил орчимд байрлаад буй армийнхантай уулзаж нөхцөл байдалтай биечлэн танилцжээ. Тэрбээр Славянск хотыг чөлөөлөхөд оролцсон хүмүүст талархал дэвшүүлж шагнал гардуулсан байна.
Ерөнхийлөгчийн айлчлалтай холбогдуулан тус хотод 2000 гаруй хамгаалтын ажилчид хамгаалтад гарч, сэжиг бүхий иргэдийг түр саатуулсан гэж “www.dialog.ua” мэдээлэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ