Катчер: Бразил гутамшиг
Рео де Женейро хотын “Арена” цэнгэлдэхэд өнгөрсөн шөнө ДАШТ-ий хагас шигшээд Бразил Германы шигшээ баг тоглосон. Энэхүү тоглолтод Германы шигшээ баг эзэн орны багийг 7:1 харьцаатай хожиж, олон мянган бразилчуудын сэтгэлийг гонсойлгосон билээ. Уг тоглолтыг жүжигчин Эштон Катчер үзэж сонирхсон тухай “www.dailymail.co.uk” мэдээлэв.
Тус тоглолтыг үзсэнийхээ дараа жүжигчин залуу “Бразил гутамшиг. Ичмээр юмаа. 7:1 байхдаа яахав дээ. Уг нь Бразилийг аварга болно гэж найдаж итгэж байсан юм” гэж жиргэжээ. Тэрбээр тоглолтын дараа Нью Йорк хот руу ниссэн байна.
Тоглолтын үеэр Катчертай зэрэгцэж суусан фанатууд “Германчууд Бразилийн хаалганд гоол оруулах болгонд Катчер “Бразил гутамшиг. Неймар байсан бол ингэж булайгаа чирэхгүй байсан” хэмээн хэлж байсан” гэж ярьжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ