Том Хэнкс Бэйбирийг адислав
Жастин Бэйбирийн менежер Скотер Браун өнгөрөгч ням гаригт Техас мужид хуримаа хийсэн юм. Хуримын ажиллагаанд Жастин Бэйбирээс гадна Холливуудын нэрт жүжигчин Том Хэнкс оролцож баяр хүргэсэн байна.
Харин хуримын дараа Том Хэнкс ламтаны өмсгөл өмсөөд “Бэйбир муу хүүхэд. Чи ийм залуудаа үхэхийг хүсэхгүй байгаа бол яг одоо ухаажиж, өмнөх шигээ сайн хүү бол. Өнөөдөр би чамайг адислаж, бурханы үгийг дамжуулах болно” хэмээн хэлж гартаа барьсан номоороо толгой тус газарт нь цохижээ.
Скотер Браун хуримандаа ямар ч хэвлэлийнхнийг оролцохыг зөвшөөргүй бөгөөд тэнд байсан нэг зөөгч Том Хэнкс Бэйбирийг доромжилж буй дүрс бичлэгийг “TMZ” сайтад зарсан нь илэрчээ.
Том Хэнкс дээрх дүрс бичлэгийг “TMZ” сайтаас 50 мянган ам.доллароор худалдан авахыг хүссэн ч татгалзсан хариу авчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ