С.Оюун анхдугаар чуулганы тайлангаа танилцууллаа

img

АНУ-ын Нью-Йорк хотноо энэ сарын 7-10-ны өдрүүдэд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн Зөвлөлийн ивээлд болж буй Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр хэмжээний чуулга уулзалтад Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун оролцож байна. Тэрбээр улс төрийн өндөр хэмжээний чуулга уулзалтад НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн Ерөнхийлөгчийн хувьд 8-ны өдрийн  хуралдаанд үндсэн илтгэгчээр оролцож, Байгаль орчны Ассамблейн анхдугаар чуулганы дүнг танилцуулжээ. Байгаль орчны Ассамблей нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2013 оны 67/251 шийдвэрийн дагуу НҮБ-ын үндсэн гол байгууллагын нэг болж түүхэн Анхдугаар чуулганаа өнгөрсөн 6 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд Кени улсын Найроби хотноо хийсэн билээ.

ө

Тогтвортой хөгжлийн үндсэн тулгуур болох эдийн засаг, нийгэм, байгаль орчны асуудлыг цогцоор, бүхэлд нь нэгтгэсэн 2015 оны дараах Хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах, хүрээлэн буй орчноо хамгаалах. Байгальд ээлтэй нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжсэн цогц, бодит үр дүнд хүрэх боломжтой Тогтвортой хөгжлийн зорилтуудыг тодорхойлох нь зүйтэй гэж Байгаль орчны Ассамблейн Анхдугаар чуулганаас шийдвэрлэснийг С.Оюун сайд Улс төрийн төрийн өндөр хэмжээний чуулга уулзалт, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн Зөвлөлд мөн танилцуулсан байна.

ө

С.Оюун сайд Нью-Йорк хотноо ажиллах үеэрээ НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн дарга Элчин сайд М.Сайдик болон Япон, Румын улсын төлөөлөгчдийн тэргүүн Байгаль орчны сайд нартай тус тус уулзаж, санал солилцов. Түүнчлэн Ази, Латин Америк, Баруун Европ, Зүүн Европ, Африк зэрэг бүс нутгийн 5 бүлгийн дарга нартай уулзаж, Байгаль орчны Ассамблейн Анхдугаар чуулганы дүн, цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааны асуудлаар ажил хэрэгч яриа өрнүүлсэн байна.

а

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

оюун авгайд :
эрлийз авгай синь улс төрөөс зайлж үз чиний байгуулсан гавьяа өчүүхэн чалга эсвэл үхэж далд ор
2014-07-11
oyun:
oi suitgej baishin bariuldag said icheesee
2014-07-10
zochin:
ene ajild tani amjilt husye
2014-07-10
бахархах ёстой:
монголд боловсролтой залуус олон болжээ. тэд хаана ч ажлах чадвартай.
2014-07-10
ynjmaa:
yagaad hordon uheh geed bn daa. 3 davhar deeltei boloo l biz. mgl hun bur bayarlah estoi yum bishuu harhuu guai.
2014-07-09
костюмтэй монгол:
оюун минь ямар олон гадгаад дотгоод давхар дээлтэй болчихвоо .эндэх ажил чинь хэцyyдлээ
2014-07-09