Энэ жилийн хурдан удмын дааганы эзэн хэн байх бол?

img

Улсын баяр наадмын үеэр Хүй долоон худагт Монголын Залуучуудын холбоо “Залуусын наадам”-ыг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа билээ. Уг наадам нь  дуу хууртай, уралдаант хөгжөөнт тэмцээнтэй, залуусыг уйдаахааргүй олон сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулдаг  уламжлалтай.

a

Түүнчлэн Монголын Залуучуудын Холбоо жил бүр  Үндэсний их баяр наадмаар тав давж улсын начны болзол хангасан хамгийн залуу начинд хурдан удмын даага бэлэглэдэг  билээ. Хамгийн анх Монгол Улсын аварга Д.Сумьяабазар 1994 онд начин цолны болзол хангаж анхны дааганы эзэн болж байсан бол одоогийн байдлаар 20 залуу начин хурдан удмын дааганы эзэн болоод байгаа  юм.

sa

Өнгөрсөн жилийн хувьд хамгийн залуу начинаар тодорсон Увс аймгийн харьяат, Увс нуур дэвжээний бөх Т.Баасанхүүд Увс аймгийн харъяат, МУ-ын алдарт уяач Д.Цэнд-Аюушийн уяаны Хан хөхийн угшлийн хурдан удмын зээрд даагыг гардуулсан юм. Энэ жил ч  МЗХ-ыхон  уламжлал ёсоор  хурдан удмын даагаа зэхээд байгаа бөгөөд энэ нь Монгол улсын  тод манлай Д.Ононгийн адуун сүргийн хурдан удмын хүлэг ажээ. Энэхүү  хурдан удмын дааганы эзнээр эр бяр нь тэгширсэн хэн гэж аавын хүү тодрох вэ гэдгийг харах л үлдлээ.

sa

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ