Хятад 2017 онд агаарын бохирдолгүй болно
БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жинпин болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар Бээжин хотод уулзсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэд “Байгаль орчин, цаг уурын өөрчлөлт” хэлэлцүүлгийн үеэр уулзаж байр сууриа солилцсон байна.
7
Керри хэлэхдээ “Хятад Ази тивийн хамгийн том гүрэн. Мөн агаарын бохирдлын хэмжээгээрээ дэлхийд дээгүүр бичигддэг. Хэрвээ Бээжингийн удирдлагууд агаар, хөрсний бохирдлынхоо асуудлаа эртхэн шийдвэрлэхгүй бол иргэдэд хор хөнөөлтэй” гэсэн бол Си Жинпин “2017 он гэхэд Хятад агаарын бохирдолгүй 10 улсын нэгд багтана” хэмээн амласан байна.
6
Өнгөрсөн хоёрдугаар сард “National Geography” сэтгүүл агаарын бохирдлоороо тэргүүлдэг таван улсыг нэрлэсэн билээ. Жагсаалтад Хятад нэгд жагссан байна. Дээрх жагсаалтын дараа НҮБ-ын дэргэдэх Байгаль орчны холбоо Бээжинд “Байгаль орчин, цаг уурын өөрчлөлт” хэлэлцүүлгийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ