Хувьсгалчдын гудамжны хөдөлгөөнийг нээлээ
Хувьсгалчдын гудамж буюу Зурагтын шинэ эцсээс Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлыг хийж, нээсэн байна.
ө
Өмнө нь 7 метрийн өргөнтэй байсан тус замыг өргөтгөснөөр зорчих хэсэг 14 метр, явган хүний зам хоёр талдаа тус бүр 2.25 метр, хөвөө 0.5 метр, мөн далангийн өргөнийг оруулан нийт 21 метрийн өргөнтэй болжээ. Уг ажлыг өнгөрөгч тавдугаар сарын 9-нөөс эхлэн "Экспресс зам" ХХК гүйцэтгэсэн ба хөдөлгөөн хязгаарласан зүүн хэсгийн 2.2 км замыг баяр наадмын өмнө хучилт хийж нээлээ гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ