Индонезчууд Ерөнхийлөгчөө сонгож байна
Энэ долоо хоногийн эхээр эхэлсэн Индонезийн Ерөнхийлөгчийн сонгууль амжилттай үргэлжиж буй тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тус сонгуульд Жакарта хотын амбан захирагч Жоко Видодод болон Батлан хамгаалахын экс сайд, генерал Прабово Субианто нар өрсөлдөж байгаа юм.
1
Ажиглагчид энэ удаагийн сонгуульд амбан захиаргч Жоко Видодод ялалт байгуулах өндөр магадлалтай гэжээ. Тэрбээр санал хураалтын урдчилсан дүнгээр нийт сонгогчдын 52.76 хувийн санал авсан бол генерал 47.24 хувийн санал авчээ. Сонгогчдын дунд амбан захирагчийн рейтинг өндөр байгаа аж. Тэрбээр ганц ч удаа албан тушаалаа ашиглаж, авилга хээл хахууль авч байгаагүйгээс гадна эхнэр нь 15 жилийн турш буяны байгууллагад ажилласан нэгэн аж. Тиймээс иргэдийн дунд цэвэр улстөрч хэмээн нэрлэгддэг байна.
1
Сонгуулийн эцсийн дүн энэ сарын 21-22-ны хооронд гарах билээ. Тус улсад сонгуулийн насны 110 сая иргэн байгаа аж. Сонгуулийн ерөнхий газраас мэдээлсэнээр “485 мянган санал хураах цэг болон 20 мянган цагдаа эмх журам тогтоохоор ажиллаж байгаа. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар дэлхийн 41 орны 1024 ажиглагч ирсэн” гэжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ