Гандигийн хөшөөг доромжилсондоо уучлалт хүсэв
Дуучин Жастин Тимберлейк өнгөрсөн сард Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод байрлах Махатма Гандигийн гэгээн дурсгалд зориулсан хөшөөний дэргэд авахуулсан зургаа өөрийн “Instagram”-даа байрлуулсан билээ.
ө
Тэрбээр зурган доороо “Энэтхэгчүүд их сонин хүмүүс юм аа. Дотуур хувцастай өвгөний хөшөөг сүндэрлүүлчихсэн байх юм. Хөөрхий тэр хүнд хувцас олдоогүй л юм байхдаа” гэж бичсэн байсан.
Дуучин залуу өнгөрсөн амралтын өдөр “Jimmy night show”-д оролцох үеэрээ Энэтхэгийн ард түмэн болон Махатма Гандигийн гэр бүлээс уучлалт хүссэн байна. Тимберлейк “Би ичиж байна. Тийм агуу хүнийг доромжилсондоо харамсч байна. Намайг уучлаарай. Дахин алдаа гаргахгүй ээ” гэж хэлжээ.
ө
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ