Жессика Симпсон хуримаа хийлээ
Дуучин, жүжигчин Жессика Симпсон, тамирчин Эрик Жонсонтай дөрвөн жилийн турш хамт амьдарсаны эцэст хуримаа хийсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хосууд хоёр хүүхэдтэй юм. Дуучин бүсгүй өнгөрсөн амралтын өдөр Санта-Барбарад хуримаа хийсэн тухай “People” сэтгүүл өнөөдрийн дугаартаа нийтэлж, хосуудын хуримын зургаар нүүр хуудсаа чимжээ.
а
Тэд хуримын ажиллагаандаа хэвлэлийхэнийг оролцуулаагүй бөгөөд дээд зэргийн хамгаалалттай болсон аж. Симпсон хуримынхаа үеэр хуримын даашинз өмсөөгүй бөгөөд хүрэн бор өнгийн даашинз өмсч оролцсон байна. Тэрбээр 2002 онд Ник Лашетэй гэр бүл болж байжээ.
а
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ