7:1 жигнэмэг худалдаанд гарав
Германы хөлбөмбөгийн шигшээ баг Бразилийн багийг 7:1 харьцаатай ялсаны баярыг Германчууд нийслэл Берлин хотноо тэмдэглэж байна. Берлин хотод үйл ажиллагаагаа явуулдаг “Konditorei” хэмээх нарийн боовны дэлгүүр ялалтаа тэмдэглэж буй фанатуудад нэгэн өвөрмөц жигнэмэг тараажээ. Тус жигнэмэг дээр “7:1” хэмээн бичсэн байжээ.
а
Дэлгүүр 100 мянган ширхэг “7:1” гэж бичсэн жигнэмэгийг үнэгүй тарааж, Германы шигшээ багт баяр хүргэсэн байна. Харин тус жигнэмэгээс идэж чадаагүй олон мянган иргэн дэлгүүрийн өмнө дарааллал үүсгэжээ. Энэхүү жигнэмэг 10 долларын үнэтэй аж.
ө
Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ