Дэлгэр монголын наадам

img

Гийнгоон дуунаар шандаст хүлэг нь янцгаан үүрсэж, эрэмгий хүчит бөхчүүдийн уулга алдуулсан уран гоё барилдаан, эгшээж тавьсан сумны шунгинах чимээтэй зэрэгцэн хадах уухайн дуугүйгээр Монгол наадам, Монгол түмнийг төсөөлөх аргагүй. Дэлгэр зуны дэнж хотойлгосон Монгол наадмыг монгол хүн бүр сэтгэл зүрхэндээ битүүхэн баярлаж, догдлонхон хүлээдэг билээ. Тиймдээ ч жил бүрийн наадмаар монгол түмэн маань уруул чимчигнүүлсэн айрагны амтыг мэдэрч, амтат хуушуураа идэхсэн гэж яарсаар Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагтаа цуглацгаадаг бизээ.

\\

Энэ л сайхан заншил ёсоор монгол түмэн маань өнөөдөр Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн, Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээндээ оролцлоо. Монгол Улсын Ц.Элбэгдорж баяр наадмын нээлтийн арга хэмжээнд үг хэлсэн хэлэхдээ

\

Өргөн олон наадамчид аа,

Эрхэмсэг хатагтай, ноёд оо

Хүндэт зочид гийчид ээ,

\

Өнгөрснөөс өвлөж ирсэн, өнөөдрөөр дэвжин цэцэглэх, өрнөх ирээдүйд мандан босох гурван цагийн алтан аргамж, монгол наадмын хоймор, эх орныхоо голомт, улсын нийслэл Улаанбаатараас нийт иргэд, наадамчин олондоо Үндэсний их баяр наадмын халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.

й

Цэлмэг хөх тэнгэр, ноён оргил уулс, өргөн тал хөндий, хангай говь, мөрөн голууд хосолсон Монголын сайхан эх оронд маань өвсний шим жигдэрч, өнгөтэй сайхан дэлгэр цаг тохиож байна.Газар газрын Монгол наадам хийморь бахархал дүүрэн эхэлж байна.

й

Үндэсний их баяр наадам бол Монгол түмний халуун түүх, гэгээн хүсэл, хамтын хүчийг илтгэсэн язгуур эрдэнэ билээ. Дэлхийд төрийн дэг, хуулийн засаглал, ёс журам тогтоож явсан өвөг дээдсийн маань харвасан сумны эрч хариагүй, унасан хүлгийнх нь шандас аргамаг, зоригт баатруудынх нь сүр хүч хэвээр байгааг энэ цагийн Монгол наадам уламжлан харуулдаг аа.

ы

Монгол хүн байгаа газар бүрт Монгол наадмын өнгө гийж, уламжлал соёлоо дээдэлж, урагшлах золбоог илтгэсэн сайны билэгт яриа өрнөж байна.  Энэ мөчид эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист суугаа ард түмэндээ, мөн хилийн чанадад олон хэлийн оронд наадамлаж буй иргэддээ бүгдэд нь ажил хөдөлмөрийн амжилт, бүтээл туурвилын эрчим, сайн сайхны ерөөлийг өргөе.

й

Монгол төрийн их шүтээн, есөн хөлт цагаан тугийнхаа өмнө эрхий мэргэн харваачдын маань цэц мэргэн, аргамаг шандаст хүлгийн сойлго төгс, хүчит бөхүүдийн бяр даацтай, мэх уран, шагайн харвааны оноч дүүрэн байхыг ерөөе. Саяхан ард түмэндээ уламжилсан нэгэн уриалгыг энд давтан хэлье.

й

Морьтон Монголчуудаа морио унацгаая. Хурдыг эзэмшиж, адууны соёлын амьд дархлааг тээсээр яваа Монгол хүн бүр морьтон уламжлал соёлоороо бахархцгаая, гайхуулцгаая. Морио уная. Морио эдлэе. Морьтойгоо малаа хариулая. Морьтойгоо наадамлая. Морио уная мянганыг улираан, хүн төрөлхтний түүхэнд онцгойрон мандсан Монгол түмний бахархал-Монгол наадам ийнхүү эхэлж байгааг даяар олноо дуурсган зарлая аа” гэв.

йы

Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа нээлтийн арга хэмжээ үргэлжилсэн юм. Өнөө жилийн наадмын нээлт, хаалтын ёслолын үйл ажиллагаа, Төрийн хүндэтгэлийн концертын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам дахин ажиллаж байгаа аж. Нээлтийн арга хэмжээний үеэр монголын үндэсний ёс заншил, түүхийг харуулсан бүжгийн үзүүлбэрүүд сонирхол татаж байсан бол “Хонхны дуу”-г эгшиглүүлсэнд наадамчин олон тийм ч таатай хүлээж аваагүй юм. Харин МУГЖ, дуучин Х.Лхагвасүрэн “Толин хул"-аа дуулахад наамчин олон түрлэг дуулж байлаа.

й

өы

П.Наран

Б.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ter neg nugaraach, husugtun domog jonon ch biluu neg hamtlag urtiin duuchin 2,3n nuhur barag l 3n jil buh l togloltond bj bh yum sonirhol alga da
2014-07-15
zochin:
2jil daraalan neg l ijil neelterhuu yum hiilee ehnii jil bol gaigui bsan ene jil ahin davtahar yamar ch sonirholgui bla er ni suuliin ued urlagiin hedhen hun mon ulsiin urlag soeliig tuluuldug bjee so giin uuriin hureellin hedhen hun uur urlagiin avyastan bdaggui yum shig l haragdah yum
2014-07-15
zсосорбаоам:
зассс. муусайн үхэр монголчууд 900-хан сая төгрөгөөр энэнээс яаж илүү хийдэг юм% ямар 900 сая доллар гаргасан биш. энэ зэрэгтээ нээлт хийсэн со гавьяатад төр засаг ард олон баярлах хэрэгтэй. зөвхөн баярлаад зогсохгүй тэр одн медаль, цол хэргэм юу байдаг юм бүгдийг нь өгсөн ч багадана. эсвэл ахиухан шан харамж өгч урамшуулах хэрэгтэй. мань эрд түрүүлсэн бөхийн байны хэмжээний урамшуулал өгч хөдөлмөр авьяас билгийг нь үнэлвэл зохимой. яагаад болохгүй гэж?
2014-07-14
zochin:
neelt yostoi t1 bolson.
2014-07-14
zochin:
neelt muu boljee. mergejliin humuus dugnelt gargah heregtei. tolin hulaa fon bolgoj bichleg tabihad l bolno shuu dee. uran has baletiin orshil hugjum hentiin undur uuland simfoni geed mongold saihan ayalguu zunduubaidag daa. sosorbaram bujigledeg ni ch uy be. bujig huuj baigaa hun soeltoi baidag um. sosorbaram suhbaatar bish. morinii uraldaan saihan bolloo. zaluu buhchuud sain barildlaa.
2014-07-13
наадам:
урьд шөнө хар дарж зүүдэллээ гэж наадмын нээлтээр дуулдаг улс манайхаас өөр байна уу? тэр цэргүүдээр юу хийлгээд байгаа юм бэ? биелгээ хийлгээд байгаа юм уу? арай ч ёстой муухай харагдаж байна лээ. өөрсдөө ч бас урд нь .. наадам ч гэж. гадуур нь эрээний хогоор дүүрсэн арилжааны газар шиг
2014-07-13
bid mongol:
mongol naadmiin neelten deer honhni duug duuldag ni yaj bgaan bol doo l gej bodson. uneheer mongol yum haragdaagui gej helehed bolohoor neelt baisan. bas 1 yum ni mongolchuud narni haalt barij baisnig sanahgui bn. teriig chin haytad, yapon zereg humuus baridag bsan sanagdah yum
2014-07-13
zochin:
yaltchgui ontsgui bolson shuu shineleg setgelgeetei zaluu huneer nairuuluulmaar yum
2014-07-13
byambaa:
sosorbaram odoo boloo bizdee. yu hiigeed bgaag ni uneheer oilgoogui dee. urid jiluuded saihan boldog bj blee. suuliin 2 jil yosotoi medehgui ee........
2014-07-13
сосорбарма:
төр засаг нь үнэлээд хамаг дээд цол хэргэм, одон тэмдгээ өгчихсөн байхад та муусайчуул одоо юу юм бэ? 900-хан сая төгрөгөөр энэнээс илүү яаж найруулдаг юм? чаддаг юм бол та нар өөрсдөө найруулчихаач. дараа жилийн наадмын нээлтэнд доод тал 3 тэрбум төгрөг төсөвлөхгүй бол арай л биш ээ. аманд ч үгүй хамарт ч үгүй мөнгөөр ийм л юм хийхээс өөр ямар ч арга алга. ямар сайндаа найруулагч өөрөө гарч ирж дуулж байхав дээ.
2014-07-13
he he he:
olymp, aziin toglolt ene bygdees sanaa avaad tehnik tehnology ashiglamaar yum. yamarch utga uchirgyi neelt bolloo.neg arslan shig nuhur l hyn ailgaad bsan sosorbaram bsan bna le. ireh jil sosorbaram uuruu targalzah bailgyi de. lhagvasuren ungursun jil unah shahsan say unasan. gehdee mundag duuchin shu morinooso unaj daragdsan ch tolin hulaa duulsaar l bsan he he. ulam l goy duulna le. guinessìn nomd oruulmaar hamgiin hynd nuhtsuld duulsan duuchin geed
2014-07-12
odyssei:
syyliin 2 jil yamarch utgagyi shog garaa yzlee. sosorbaram gej nairuulagch bdag yum u. bayr naadmiig hyrtel ulsturjyyleh yum bolohgyi shu de. modun, chinggis haani surgaali onch mergen ygsyyg helj bsanaa yun bat yyl ingej helsen ch geh shig yu we ternd dor tsedenbal, batmunkh guai nar aguu hymyys shu. yamarch utgagyi baahan hooson zardal yrsen ajil boljee. haramsaltai bna.
2014-07-12
hahahaha:
so byanduu odoo boliosoi. butsen yum neg ch alga. daanch teneg mal yum daa
2014-07-12
bold:
neelt taalagdsangui. so- goor dahin buu hiilge
2014-07-12
zochin:
ene so guai chini tuuh soyoliinhoo on toolliig meddeggui yum uu urd hoino ni oruulaad yun honhnii duu ene chini naadam shuu dee
2014-07-12
zochin:
naadmiin neelt taalagdsangui ee sumiin sportiin arga hemjee shig haragdaj baina. shine sodon yum setgej boloogui l yum baihdaa.
2014-07-12
муухай байшингуудыг яах гэж босгосон байнаа:
юун аймаар муухай байшингууд ард нь байнаа. гутаачихлаа гэм. тэнэг газрын наймаачин энхболдоо чи харж байна уу.
2014-07-12
zochin:
bayar naadam mini bolood saixan baina.tsengeldex xureeleng mini tulgaad barichixsan oron suutsnaas xaraxad gazar ni bagdasan,xyatadin neg xot shig l xaragdaj baina orchin toiuron ni....ergen toirnix ni talbaig jooxon sul cholootei bailgaj boloogui l yum bx daa!
2014-07-12
зочин:
нээлт сонин болов,,,морьтон монголчууд морьгүй ч юм шиг,латин америк хувцастай хүмүүс биелгээ хийгээд л,монголчууд байнга унтаж байсан юм шиг хонхоор сэрээгээд,,,,
2014-07-11