Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа өндөрлөлөө
Уртын дууны шуранхай хадаж, уул тал гийнгоо цурайтсан, эрхий мэргэн харваачид, эр бяр нь тэгширсэн бөхчүүд, элгэмсэг монгол түмний баяр наадмын найртай сайхан өдрүүд эхлээд байна.
йы
Хүчит бөхчүүд нь зодгондоо чангарсан өнөө жилийн наадамд хэний хүүгийн аз нь шовойж үзүүр түрүүд үлдэх нь наадамчин олны хамгийн амттай ярианы нэг болоод байна. Эрийн гурван наадмын нэг хүчит бөхийн барилдаанд энэ жил 512 бөх бүртгүүлсэн бөгөөд Зүүн талын тэргүүн магнайг Монгол Улсын дархан аварга А.Сүхбат тэргүүлж, Баруун талын тэргүүн магнайд Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаяр манлайлан бөхчүүд дэвэн дэвсээр гарч ирсэн юм.
й
Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд Дархан аварга А.Сүхбат зодоглож байгаа нь наадамчдын хувьд бөхийн барилдааныг тун ч үзүүштэй болгож буй.
й
Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа энэ мөчид өндөрлөж байна.
й
П.Наран
Б.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ