Дэлхий нийт Монгол наадмыг хэрхэн дамжуулав

img

Монгол наадмын тухай Дэлхийн хэвлэлүүд хэрхэн дамжуулсаныг хүргье

az

Европан Таймссонин: Тэнгэр нь  хүртэл ард түмэндээ хайртай юмаа й

Жуулчид Монголын хөх тэнгэрийг харахаар хүрэлцэн ирдэг хэмээн хэлдэг. Монгол улсад 11-15 өдрүүдэд Эрийн гурван наадам болдог. Энэ өдрүүдэд Хүчит бөх, хурдан морь, цэцэн мэргэнээ тодруулдаг.

й

Их Монгол Улс байгуулагдсаны 808, Тулгар төрийн 2223, Ардын хувьсгалын 93 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагааны үеэр хэт халж байсан ч хүчит бөхчүүд цэнгэлдэхийн дэвжээнд гарч ирэхэд Монголын хөх тэнгэр аядуу зөөлөн уур амьсгалыг бий болгож, наадамчин олонд тав тухтай орчин бий болгов. Тэнгэр нь  хүртэл ард түмэндээ  хайртай юм аа.

й

“Синьхуа” агентлаг: Монгол наадам эхэллээ

a

БНХАУ-ын мөнхийн хөрш Монгол улсад Эрийн гурван наадам эхэллээ. Энэ удаагийн наадам уламжлал ёсоор нийслэл Улаанбаатар хотод байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай болж байна. Тус улсын Ерөнхийлөгч, Ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдорж үг хэлсэнээр орон даяар наадам эхэлсэн юм.

a

Тэрбээр “Өнгөрснөөс өвлөж ирсэн, өнөөдрөөр дэвжин цэцэглэх, өрнөх ирээдүйд мандан босох гурван цагийн алтан аргамж, наадмын хойморь, эх орныхоо голомт, улсын нийслэл Улаанбаатараас нийт иргэд, наадамчин олондоо баярын мэнд хүргье. Цэлмэг хөх тэнгэр, ноён оргил уулс, өргөн тал хөндий, хангай говь, мөрөн голууд хосолсон Монголын сайхан эх оронд маань өвсний шим жигдэрч, өнгөтэй сайхан дэлгэр цаг тохиож байна. Наадамчин зон олон минь сайхан баярлаарай” хэмээн хэлж ард түмнээ эв найрамдалтай байхыг уриалсан юм.

a

Цэнгэлдэх дотор Ерөнхийлөгчөөс гадна Засгийн газрын эрхэм гишүүд болон олон орны төлөөлөгчид оролцож, нэг цаг гаруй үргэлжилсэн нээлтийн ажиллагааг үзэж сонирхсон юм.  Тус наадмыг үзэхээр Хятад улсаас 2000 гаруй жуулчин Улаанбаатарт иржээ.

a

Ройтерсагентлаг: Монголчууд наадмаар тав хоног амрана

a

Азийн зүрхэнд орших Монгол улсад үндэсний томоохон баярын нэг Эрийн гурван наадам эхэллээ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Үндэсний хувцас буюу дээлээр гоёсон хүмүүсээр дүүрчээ.

a

Тус улсын Засгийн газар энэ жилээс анх удаагаа Наадмаар тав хоног амруулах хуулийн төсөлд гарын үсэг зурсан байна. Өмнө нь наадмаар Монголчууд гурван хоног амардаг байжээ.

a

Наадмын нээлтийн ажиллагаа 2014 оны долдугаар сарын 11-ний 11 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд эхлэв.

a

Наадам нь зуны дунд сард явагдах, эрийн гурван наадам буюу үндэсний бөх, сур харваа, хурдан морины уралдаан болон шагайн харвааны тэмцээнүүд явагддаг баяр юм.

a

Нью Йорк ТаймссонинМонгол наадмын тухайд

aq

Их Монгол Улс байгуулагдсаны 808, Тулгар төрийн 2223, Ардын хувьсгалын 93 жилийн ойн Үндэсний их баяр наадам эхэлж, зон олноороо баярлацгааж байна.

a

Монголчууд Цагаан сарын дараа бичигдэх Эрийн гурван наадамдаа ихээхэн ач холбогдол өгч, гэр бүл, найз нөхдөөрөө Төв Цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт Бөх, Хурдан морь, Сур харваа гэх гурав ангилсан  үзүүлбэрийг үзэн сонирхдог.

a

Монгол улс 2.9 сая хүн амтай ч өргөн уудам газар нутагтай. Тус баяраар Монголчууд эртний түүхээ санан дурсаж, ямар нэгэн арга хэмжээнд оролцохдоо үндэсний хувцастайгаа оролцож, Эзэн Богд Чингис хаандаа хүндэтгэл үзүүлдэг ажээ.

A

Өнөөгийн Монгол улсыг байгуулж, дэлхийд тамгалсан Чингис хааны дурсгалд зориулан нийслэл Улаанбаатар хотын төвд байрлах Чингисийн талбайд наадамчин олон хүндэтгэл үзүүлэх нь элбэг. Жилээс жилд өнгөө нэмэх Улаанбаатарт Эрийн гурван наадам эхэллээ.

NHK: Их бэлдсэн байна

аөб

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын Засаг захиргаа Их Монгол Улс байгуулагдсаны 808, Тулгар төрийн 2223, Ардын хувьсгалын 93 жилийн ойн Үндэсний их баяр наадамдаа их бэлдсэн нь харагдаж байна.

ы

Наадмын үйл ажиллагаа нь долдугаар сарын 11-нээс 13-ны хооронд нийслэл Улаанбаатар хотод байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнд явагдаж, тэр жилийнхээ хүчит бөх, мэргэн харваачаа тодруулж бай шагналыг нь гардуулдаг. Сур харваа нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хажуу талд орших сур харвааны талбайд хоёр өдрийн туршид явагддаг. Харин Морины уралдаан нь Хүй долоон худагт  30 километр газар нас насны морьд уралдаж хурдан хүлгээ тодруулдаг байна.

й

Наадмыг Их Монгол гүрний үеэс  ихтэй гэж түүхчид  үздэг. Уг гурван төрлийн тоглоом нь нэгэн зэрэг явагддаг бөгөөд бөхийн барилдааны шувтаргаас өмнө сур харваа, хурдан морины уралдаанд түрүүлэгсэд тодорч дуусдаг уламжлалтай.

й

 

й

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zulaa:
hvndreh hvmvvsiig oruulahgvi geed oo-n asuudal mash muu bsan. zuvhun *eh hvmvvs orj bno geed mash hetsvv bsan shvv. daraa jil oo- n asuudlaa zuv shiideh heregtei. !!!!!!
2014-07-14
энжи:
төв цэнгэлдэхийн нойл маш муу байсан тэрбишдагваа, гадны жуулчид шоолоод, иргэд сэжиглэж байж орж байсан шүү, хамгийн сүүлийн үеийн ариун цэврийн өрөөнүүд хийгээч ээ, ичмээр юм
2014-07-13
daanch:
delhiid gaihuuldag mongol naadmiin neelt maani daanch zambaraagui baisan daa
2014-07-13
bolor:
enel bidni baharhal, bid erch huchig avch delhid ene l udruded ene l nadmara baharhaj saihan bnaa, dara jilin nadamd buh humus deleere goe gesen urialga gargamaar bainaa. tegvel yamar goe bh boloo. mongolchud min bid negen setgeltei negdmel baij huchtei bj gemen uls min hugjinu shu. bid l zuvhun ulsa hugjulne,
2014-07-12
setguulch tand:
resource-uudaa taviagui iim bichleg jaahan huuramch yumaa.
2014-07-12
zochin:
haana ch bhgui mongol naadam mini
2014-07-12