Жоли зургийг нь зөвшөөрөлгүй нийтэлсэн сонинг шүүхэд өглөө

img

Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли өөрийнх нь мансуурсан үеийн зургийг нь зөвшөөрөлгүй нийтэлсэн Их Британийн "The Daily Mail" сониныг шүүхэд өгөхөө мэдэгдэж, редакцийг уучлалт гуйхыг шаарджээ. Жүжигчин бүсгүй өмнө нь хар тамхины хамааралтай байснаа хэвлэлийхэнээс хэзээ ч нууж байгаагүй ч өөрийнх нь мансуурсан үеийн зургийг нь нийтэлсэнд харамсч буйгаа илэрхийлж, хүүхдүүдэд нь буруу үлгэр дуурайлал үзүүллээ хэмээн тус сонинг буруутгасан байна.

й

Тэрбээр "Миний мансуурсан зургууд, видео бичлэгийг нийтэлсэн явдал нь хувийн амьдралын нууц, хувь хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн хэрэг. Би ганц биш зургаан хүүхдийн эх. Миний хүүхдүүд өсөн торниж байна. Тэд энэ зургийг үзээд намайг юу гэж бодох уу. Та нар олон уншигчтай болохын тулд нэг гэр бүлийн амьдралыг сүйтгэж болохгүй шүү дээ” гэж хэлжээ.

й

Өнгөрсөн долоо хоногийн эхээр “The Daily Mail" сонины сайтад Жолигийн хар тамхи хэрэглэсэн үеийн зургуудыг нийтэлсэн билээ.Харин жүжигчний мэдэгдлийн дараа тус сонины ерөнхий редактор Ловер Кани “Жоли хар тамхи хэрэглэсэн нь өөрөө хууль бус. Тэр бидний амыг тагналж чадахгүй. Мөн Жолигийн хар тамхи хэрэглэсэн үеийн зураг, бичлэгийг хууль ёсоор нь манай сонин авсан” гэж мэдэгдсэн байна.

бы

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
bodokh we? geji bichne shuu dee . mongol khelee sur . delgertsetseg busguy mini
2014-07-12