Хар салхины уршгаар 44 хүн амиа алджээ
Японы өмнөд Окинава мужид дэгдсэн "Typhoon Neoguri” хэмээх салхины үеэр 44 хүн амиа алдаж 10 гаруй хүн сураггүй болсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. "Typhoon Neoguri" дайрна өнгөрсөний дараа Кинава арлын 31 хот сууринд 107 мянган иргэн гэрэл цахилгаангүй болжээ. Үер, хөрсний нурангийн аюулын улмаас 500 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
йы
Зарим нутаг дэвсгэрт их хэмжээтэй бороо орж, 20 гаруй байшинг урсгажээ. Хот суурины гудамжинд олон тооны машин салхинд хийссэн хэмээн Хятадын “Синьхуа” агентлаг уламжлав. Хар шуурга Окинавагийн бүсийг өнгөрөөд Кюсю, Сахалин арал руу шилжиж буй.
ч
Шуурганы төвд салхины хүч суларсан ч 55 км.цагийн хурдтай байгаа хэмээн тус улсын цаг уурын хүрээлэнгээс мэдэгджээ.
й
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ