Хамгийн халамжтай ээжээр Шакира тодров
Дуучин Шакираг Холливуудын хамгийн халамжтай ээжээр тодруулсан тухай www.dailymail.co.uk мэдээллээ.
й
Тэрбээр өнгөрсөн жил хөлбөмбөгчин Жерард Пикетэй сүй тавьж, удалгүй Милан хэмээх хөөрхөн хүүтэй болсон юм. “Hollywood best mommy” хэмээх ТББ иргэдийн дунд санал асуулга явуулжээ. Санал өгсөн иргэдийн ихэнх хувь нь дуучин бүсгүйг сонгож, гайхалтай мундаг ээж хэмээн магтжээ. Тэрбээр клип, нэвтрүүлэгийн зураг авалттай байсан ч хүүгээ хэзээ ч хажуунаасаа холдуулдаггүй бөгөөд Холливуудын ододоос ялгарах онцлог нь хүүгээ хөхөөрөө хооллодог гэнэ.
й
Тус санал хураалтын дараа Шакира “Жерард Пике байнга шахуу бэлтгэл сургуулилттай байдаг учир хүүгээ хоёр дахин хайрлахгүй бол тэр минь гомдох болно. Хүү минь миний зүрх. Хүн зүрхээ хэзээ ч биенээсээ гаргаддаггүй шүү дээ” гэж хэлжээ.
й
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ