Северск хотыг чөлөөллөө
Украины Северск хот өнгөрсөн гуравдугаар сард салан тусгаарлагч нарын гарт орсон билээ. Тэгвэл тус улсын армийхан Северск хотын Засаг захиргааны байрыг эзэлж, Украины төрийн далбааг мандуулсан тухай Батлан хамгаалахын сайд Валерий Гелетей мэдэгдсэн байна.
s
Оросын хэвлэлүүдийн дамжуулсанаар дээрх хотыг эзлэх үеэр долоон цэрэг амиа алдаж, 15 иргэн хүндээр гэмтсэн. Салан тусгаарлагч нар хотын төв хэсгээс ухарсан ч хил орчимд байршаад байгаа гэжээ.
s
Батлан хамгаалах сайдын мэдэгдсэнээр “Северск хотын хил орчимд салан тусгаарлагч болон босогч нар байршаад байгаа нь асуудал биш. Армийхан Северск хотыг амжилттай чөлөөллөө. Украинд тун удахгүй энх цаг ирнэ” гэж хэлжээ.
a
Армийхан Славянск, Харьков, Донецк, Луганск хотыг босогч нарын гараас чөлөөлж, Украины төрийн далбааг мандуулаад буй юм. Мөн дээрх үйл явдалтай зэрэгцэж Дзержинск хотын агаарын зурваст Украины цэргийн онгоцыг сөнөөсөн бол Перевальск хотын ойролцоо бас нэг дайрагч онгоцыг босогчид сөнөөжээ.
a
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ