Дөчин мянгатын гурван байранд гал гарлаа
ОХУ-ын Элчин сайдын яамны баруун талын байрууд буюу Дөчин мянгатын 40, 42, 44 дүгээр байруудад гал гарчээ. Гал гурван байрны дээврийн ихэнх хэсгийг хамарсан байна. Одоогийн байдлаар Онцгой байдлын гал сөнөөгч, албан хаагчид галыг унтраахаар шуурхай ажиллаж, галын машинууд нэмэгдэж ирсээр байна.
f
42 дугаар байрны оршин суугч “Өдөр 14:55 цагийн үед галын дуудлага өгсөн. Түүнээс хойш онцгой байдлынхан ирээд галыг унтраахаар гурван цаг гаруйн хугацаанд ажиллаж байна. Дээврийн гал айлууд руу орчихвий л гэж айж байна” гэж ярилаа. Тус байрны өөр нэгэн оршин суугчийн хэлснээр “Гал 40 дүгээр байрны хойд талаас эхэлж гарсан ба урд шөнө 01.00 цагийн үед тог тасраад 04.00 цагийн үед их хүчтэй ирсэн. Үүнээс болсон байж магадгүй” гэлээ.
g
Гал гарсан байруудыг цагдаагийн хамгаалалтад авсан ба Онцгой байдлынханыг галыг унтраагаад дууссаны дараа Цагдаагийн байгууллагаас хэргийн газрын үзлэг, шинжилгээг хийнэ гэж мэдэгдсэн. Мөн Улаанбаатар их дэлгүүрээс Цэцэг төвийн уулзвар хүртэлх замын хөдөлгөөний зүүн тийш зорчих урсгалыг түр хаагаад байгаа юм.
Энэ талаар эргэн мэдээлнэ.
ds
Б.Буд
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ